Comment.mn

Та “Circle K”-с ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

Их хотод өнгө нэмсэн цэвэр, цэмцгэр орчинтой үйлчилгээний газар бол Circle K. CIRCLE K сүлжээ дэлгүүр нь анх Kay’s food store нэртэйгээр 1951 онд АНУ-ын Техас мужийн Эл-Пасо хотод үүсгэн байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа ба 2017 оны байдлаар дэлхийн 24 улсад 12,000 гаруй салбартай болоод байна.

CIRCLE K брэнд нь 1975 онд АНУ-д 1000 гаруй дэлгүүртэй болсон ба 1979 онд олон улсын зах зээлд орж анхны дэлгүүрээ Япон улсад нээсэн байна. Үүнээс хойш компани тасралтгүй өргөжин хөгжсөөр 1984 он гэхэд нийт борлуулалт 1 тэрбум долларт хүрчээ. Сиркл К-н хамт олон бүх үйлчлүүлэгчдээ халуун дулаанаар угтан авч үйлчилдэг.

Нийслэл хотын завгүй залуус бид цаг хугацаатай уралдан ажилладаг. Заримдаа хооллохоо ч мартсан байх нь олонтаа. Харин энэ үед Circle K бидэнтэй өдөр бүр 24 цагийн турш хамтдаа байдаг.

Найзуудтайгаа хамтдаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар бол Circle K. Дэлхий болон Монголын хамгийн алдартай, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн хийжүүлсэн ундаа, жүүс, цай, кофе, энергийн ундаа, усны өргөн сонголттой.

Цаг нартай уралдан алхдаг залуус бидэнд банк орж бэлэн мөнгө авах шаардлагагүй. Circle K-р үйлчлүүлэнгээ АТМ-д оочергүй үйлчлүүлээрэй.

ЖИНХЭНЭ АМЕРИК ХОТДОГ Улаанбаатар хотод хамгийн амттай хотдог CIRCLE K-д худалдаалдаг. Дэлхий даяар нэг стандарт болон аргачлалаар хийгддэг тул жинхэнэ Америк амтыг та зөвхөн эндээс л мэдрэх боломжтой.

Цэвэрхэн тухтай орчинд бие засах газраараа үйлчлүүлсэн бол ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн хэрэглээрэй их хотын залуус минь. “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдгийг бүү мартаарай.

Та утсаар ярих яаралтай хэрэг гарахад нэгжгүй болсон байх үе таардаг л биз дээ. Тэгвэл бүү санаа зов Circle K орооод нэгжээ авахад болно. Завгүй залуусын сонголт бол CIRCLE K.

ХАМГИЙН ЗӨӨЛӨН зайрмагийг Circle K 1500 төгрөгөөр худалдаалдаг. Шинэхэн үйлдвэрлэгдсэн, бүрэн хөлдөөгүй зөөлөн зайрмаг нь шоколад, цөцгийтэй болон холимог гэсэн сонголтуудаас та дуртайгаа сонгоорой.

Дэлхий даяар шагшигдсан жимсний амттай энэхүү зайрмагтсан ундаа нь Circle K брэндийн хамгийн алдартай ундаа юм. Circle K нь гүзээлзгэнэ, манго, ногоон алим, бөөрөлзгөнө, лимон гэх мэт олон төрлийн жимсний амттай froster-ийг санал болгож байна.

Их хотын завгүй залуус та бүхэн ажлын хамтрагчтайгаа тухтай орчинд сууж уулзалтаа хийх бүрэн бололцоотой.

Circle K -ийн салбарууд автобусны буудалд ойрхон байрладаг. Та өөрийн суух автобусаа хүлээж гадаа зогсох шаардлагагүй. Цагаа хэмнээд Circle K-д үйлчлүүлэнгээ л дэлгэцээр автобусаа ирж буйг хараад суух боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.