Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг хориод найм хонож байна. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгаж байсан хүмүүсийг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан баривчилсныг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног хорих шийдвэр гаргаад байгаа юм. Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц өнөөг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тэрээр улсын нууцтай холбоотой учраас ТЕГ-ын даргын зөвшөөрөлтэйгээр мэдүүлэг өгнө гэжээ. Төрийн нууцын тухай хуулиар нууцын зэрэглэлтэй материалтай харьцаж байсан хүнийг хоёр жилийн хугацаанд нууц тээгч гэж үздэг байна. Харин Б.Хурцын хувьд ажлаа өгөөд 1.6 жил болж байгаа учраас төрийн нууц тээгч гэж үзэх үндэслэлтэй юм. Харин түүнээс асууж буй асуулт төрийн нууц мөн үү гэдэг нь эргэлзээтэй. C.УянгаЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төстэй мэдээлэл
Мэргэжлийн барилгагүй ч “Мөнгөн бар” цомыг хүртсэн циркчдийг төр хэзээ үнэлэх вэ?!
Өнөөдрийн байдлаар манай улсын циркчид мэргэжлийн барилгагүй ч энэ тэнд бэлтгэл сургуулилтаа хийсээр буйг бид бүхэн мэднэ. Хүнд хэцүү бэрхийг даван туулж бор зүрхээрээ эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа дуурсгаж яваа...
18 Үзсэн
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
“Очирдагинас” ХХК нь 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн гурван үе шаттай “Экспортын үйлдвэрийн цогцолбор” төслөө амжилттай хэрэгжүүлж, 2025 онд албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү төслийн хүрээнд мах, махан...
20 Үзсэн
Нэг килограмм самар 22 мянган төгрөгийн үнэтэй байна
Иргэд уулнаас самар түүж өөрсдийн орлогын эх үүсвэрээ болгох явдал нэлээдгүй байдаг. Энэ жилийн хувьд уулнаас түүсэн хуш модны цайруулсан самрыг нэг килограммыг нь 21-23 мянган төгрөгөөр худалдаалж байна. Өмнө жил буюу...
18 Үзсэн




