Comment.mn

Монгол залуус “Voice of Immigrants in America” төсөлтэй хамтран ажиллаж эхэллээ

Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа олон залуус бий. Тэдний нэг нь Оюундалайн Цацрал юм. Тэрбээр Америкийн Лос-Анжелес хотноо ажиллаж, сурч байгаа монгол оюутнуудын төлөөлөл болсон эмэгтэй.

Өнгөрөгч баасан гаригт Америкийн 60 жилийн түүхтэй Холливудын KPKF FM 90.7 Impact Talk шоунд анхны Монгол зочин болж оролцжээ.

Азийн оюутнууд дотроосоо амжилттай, дэвшин суралцаж яваа гэдгээрээ Монголынхоо дуу хоолой болон оролцсон байна. Энэхүү TALK шоунд Английн жүжигчин найруулагч Кэти, Нигера улсын иргэн, хуульч, хуулийн фирмийн захирал хуульч бизнес эмэгтэй Амада нартай өөрийн мөрөөдөл болоод алдаа, онооныхоо талаар хуваалцжээ.

Эм Жи Эл медиа группын зөвлөх О.Цацрал нь зөвхөн Talk  шоунд зочноор оролцоод зогссонгүй. 60 жилийн түүхтэй KPKF RADIO 90.7 Продюссер Памела Анчэнгтай хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал, орон орны эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэж, тэдний амжилт, эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог олон нийтэд хүргэх зорилготой ажилладаг ФМ 90.7, Лос-Анжелес таймс, Америкийн цагаачлалын сэтгүүл, TIM телевизтэй хамтран ажиллахаар болсон баярт мэдээг дуулгав. Ингэснээр монголчууд бид цаг алдалгүй албан ёсны эх сурвалжаас нь ярицлага, мэдээ мэдээлэл, нийтлэл, цагаачдын амьдрал, амжилтын талаар унших үүд хаалга нээгдэж өгч байгааг онцлоё.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.