Comment.mn

“Та чи” Бэйкери “Хотол” үйлдвэр өөрчлөлтөөр манлайлна

Чанар технологиор  манлайлагч  “Талх чихэр” ХК  “Та чи”  бэйкери хотол үйлдвэрийн нээлтийг шинэ сарын  эхэн дээр нээж өөрчлөлтөөр манлайллаа.

Тус  арга хэмжээнд  харилцагч байгууллагын 60 гаруй  төлөөлөгч оролцсон  бөгөөд  сонгодог  орчинд өвөрмөц  зохион  байгуулалттайгаар нээлтийг хийснээрээ нэлээд  онцлогтой боллоо.

Гурилан бүтээгдэхүүний салбартаа  чанар үнэлэмжээр анхдагч  байсаар ирсэн “Талх чихэр” ХК-ийн  хувьд тус салбартаа  бялуу үйлдвэрлэлээрээ анхдагч.  Тухайн үедээ 10 гаруй нэр төрлийн бялуу үйлдвэрлэж байсан бол 2013 оноос хойш “Та чи” нэрийн дор бэйкеригийн үйлдвэрийг өргөтгөж өдгөө 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Мөн “Талх чихэр” ХК нь ISO 22000 хүнсний  аюулгүй байдлын улирдлагын стандарт, ISO 9001:2015 чанарын  удирдлагын тогтолцооны стандартыг үйлдвэртээ тус тус нэвтрүүлсэн байдаг.

             Гурилан  бүтээгдэхүүн  дотроос  бялуу болон бэйкери нь нарийн технологи  ур чадвар шаардсан  бүтээгдэхүүн байдаг. Энэ ч утгаараа технологичийн ур чадвараас  үүдсэн  амтлаг бүтээгдэхүүнүүд зохистой тоо хэмжээгээр гар аргаар үйлдвэрлэгдэн өдөр бүр шинээр хэрэглэгчдийн гар дээр хүрдэг. Бялуу, бялуун төрлийн бүтээгдэхүүний хувьд  шинэ жил,  Мартын 8,  Хүүхдийн  баяруудаар эрэлт эрс нэмэгддэг байна.  Үүнтэй холбоотойгоор  “Та чи” бэйкери “Хотол” үйлдвэрлэл  захиалгаар үйлдвэрлэх боломжийг хэрэгчдэд олгож байгаа юм байна.

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.