Comment.mn

Залуусын ажил эрхлэлт

Өнөөдөр дэлхий дээр 7,6 тэрбум хүн амьдарч байгаагаас 4 тэрбум орчим буюу 52 хувь нь 15-36 хүртэлх насны залуус байна.

Тэдгээр залуусын ажил эрхлэлтийг мөнхийн хөрш болох ОХУ, БНХАУ болон АНУ-ын жишээн дээр авч үзье. ОХУ-ын хувьд хүн ам 144 орчим сая хүн амьдарч байгаагийн 44 хувь нь буюу 63 сая нь хөдөлмөрийн насны залуучууд байна. Хөдөлмөр эрхэлж буй залуусын дунд шинжлэх ухааны төвүүдэд эрдэм шинжилгээний ажилтан хийж буй нь хамгийн их буюу 30 орчим хувийг эзэлжээ. Тэгвэл хүн амын тоогоор дэлхийд тэргүүлж буй БНХАУ-ын залуус сурахыг эрхэм болгодог ч өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхэлж туршлага хуримтлуулах нь амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон байна.

Хятад улсын нийт хүн амын 39 хувь буюу 550 гаруй сая нь хөдөлмөр эрхлэх насны залуус. Тэд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан техник технологийн салбарт дагалдан ажилтан төдийгүй туршлага суусан жинхэнэ ажилтан болтлоо хөгжин ажлын карьер өндөр ажиллаж байна. Нийт ажиллаж буй залуусын 36 хувь нь техник технологийн салбарт, 12 хувь нь харилцаа холбооны салбарт ажилладаг.

АНУ-ын хувьд 327 сая хүн амтай ч хөдөлмөрийн насны залуучуудын тоо 30 хүрэхгүй хувийг эзэлж байна. Тус улсын хөдөлмөрийн зах зээл дээр байгаа гол ажлын байр нь харилцаа холбооны мэргэжилтний ажил бөгөөд мэргэжлийн ажилтнууд хөдөлмөрийн зах зээл дээр байгаагаараа онцлог юм. Эдгээр нь залуучууд нь хөдөлмөрийн насны залуучуудын 28 хувийг эзэлдэг аж. Өнөөдөр манай улсын нийт хүн амын 64 хувь буюу 2 сая орчим нь 35 хүртэл насны залуус байна.

Тэдгээр залуусын тал нь хөдөлмөрийн насны залуус юм. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг ажиллаж буй салбараар нь жагсаавал залуусын дийлэнх нь батлан хамгаалах салбар, машин мотоциклийн засвар, барилга, уул уурхай зэрэг байна.

 

Төр Төмбөгөр

Сэтгэгдэл нэмэх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.