Comment.mn

БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдэд виз олгохгүй

БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдэд виз олгохгүй

Өмнөд Солонгосын Цагаачлалын албанаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд виз олгоно гэсэн хуурамч зар тарааж мөнгө завшиж байгаа гэмт хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн дунд албан ёсны визтэй болгох боломжтой хэмээн их хэмжээний мөнгө залилж авсан гэмт хэрэг удаа дараа бүртгэгдлээ. Өмнөд Солонгосын Засгийн газар нь хууль бус иргэдийг эх оронд нь албадан буцаахаар ажиллаж байгаа, харин тэдэнд ямар нэгэн байдлаар виз олгох эсвэл зөвшөөрөл өгөх зэрэг асуудал огт байхгүй болно” хэмээн дурдсан байна.

Мөн хуурамч мэдээлэл тарааж мөнгө залилж байгаа этгээдүүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах тул уг мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж, энэ тухай Цагаачлалын албаны албан ёсны сайт дээр анхааруулга гаргажээ.

БНСУ-д хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдэд виз олгохгүй

eagle.mn

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.