Comment.mn

ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл, гомдолыг шийдвэрлэжээ

 

ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл, гомдолыг шийдвэрлэжээ

Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс энэ оны эхний хагас жилд нийт 172 өргөдөл, гомдол ирүүлснээс банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл гомдол ирж, тэдгээрийн 28 нь хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэж дууссан бол үлдсэн нэг нь хугацаандаа хянагдаж байна. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх буюу 34.5 хувийг зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн мэдээллийг тухай бүрт нь шинэчлээгүйгээс зээлдэгчийн зээлийн ангилалд сөргөөр нөлөөлсөн талаарх өргөдөл эзэлж байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 дахин ихэссэн байв. Өргөдөл гомдлуудын төрлүүдийг өнгөрсөн онтой харьцуулсан үзүүлэлтийг доорх хүснэгтэд харуулав.

ББСБ-ын үйл ажиллагаатай холбоотой 29 өргөдөл, гомдолыг шийдвэрлэжээ

Хорооноос дээрх өргөдөл гомдлуудыг хянаж, барагдуулахаар санал дүгнэлт гарган хуульд заасан эрх, хэм хэмжээний хүрээнд 9-д  нь хууль, хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлсэн бол 14-д нь холбогдох хариуг өгч, 4-д Хорооноос үүрэг даалгавар хүргүүлэн үлдсэнд нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага оногдуулах зэргээр ажилласан байна.

eagle.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.