Аргын тооллын 9 сарын 4, Ангараг гараг. Билгийн тооллын 24, Гөрөөсөн толгой одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 14 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Төстэй мэдээлэл
ХУУЛЬ БУС ТЕНДЕРИЙН ЗОЛИОС НЬ МОНГОЛ МАЛ, МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД БАЙХ УУ?
Монгол хүн мах идэхгүй амьдрана гэхээр ямарч хүнд төсөөлөгдөхгүй. Тийм ч учраас 5 хошуу малын эрүүл мэнд бол монгол түмний хувьд маш чухал асуудал мөнөөсөө мөн. Малын эрүүл мэндийн асуудлыг монголын төр болон...
9 Үзсэн
МОНГОЛ МАЛ ШҮЛХИЙТЭЙ, ЕРӨНХИЙ ЭМЧ А.НАРАНТУЯАГИЙН ХАЛААСАНД ШҮЛХИЙН ШИНЭ ТӨРЛИЙН ВИРУС КОМПАНИТАЙГАА БАЙНА
Монгол Улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна.” , 16 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан. Үндсэн...
6 Үзсэн
Нэг килограмм самар 22 мянган төгрөгийн үнэтэй байна
Иргэд уулнаас самар түүж өөрсдийн орлогын эх үүсвэрээ болгох явдал нэлээдгүй байдаг. Энэ жилийн хувьд уулнаас түүсэн хуш модны цайруулсан самрыг нэг килограммыг нь 21-23 мянган төгрөгөөр худалдаалж байна. Өмнө жил буюу...
11 Үзсэн




