Жүжигчин Б.Барслхагва өөрийн цахим хуудаснаа нэгэн зураг нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татжээ. Учир нь тэрбээр Монголын үе үеийн төрийн тэргүүнтэй хамт авахуулсан зургаа нийтэлсэн байв.

Учир мэдэхгүй зарим хүн түүнийг төрийн тэргүүнүүдтэй ямар холбоотой юм бол оо гэж ихэд сонжиж байжээ. Жүжигчин залуугийн зургийн жаазанд Монголын Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж болон одоогийн төрийн тэргүүн Х.Баттулга нартай авахуулсан сонирхолтой зургууд багтжээ.

Үнэндээ бол энэ зургууд нь түүний тоглосон шинэ кино болох “Параллель ертөнц” инээдмийн уран сайхны киноны зураг гэнэ. “F” студийн бүтээл “Параллель ертөнц” инээдмийн уг кино нь энэ баасан гарагт буюу гуравдугаар сарын 30-нд нээлтээ хийх бөгөөд шинэ залуу жүжигчин У.Цогтбаяр, Э.Одбаяр зэрэг уран бүтээлчид тоглосон байна.