Нийслэлийн ХУД-ийн нутаг дэвсгэр буюу Чингис хаан нисэх онгоцны буудал руу явах чиглэл дэх Яармагийн зам дээр ийм самбар тавигджээ.

Энэ самбарыг тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын төлөөлөгчдийн гаргасан шийдвэрээр байрлуулсан гэнэ. Хэдийгээр тэд энэ сурталчилгааны самбараа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан ч гэлээ хийж буй ажлаа сайтар судлах хэрэгтэй болов уу.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд сэтгэл зүйн хамгийн эмзэг хүмүүс. Тиймдээ ч тэдний үйлдэл болоод тэдэнд хамааралтай зүйлсийг аливаа нэг сурталчилгаанд ашиглахдаа тун анхаарал болгоомжтой байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

Хан Уул дүүргийн ИТХ-ын энэхүү сурталчилгаа ямартаа ч тэргэнцэртэй иргэдийг хувьд тийм ч таатай санагдаагүй бөгөөд Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос холбогдох албанд энэ сурталчилгаагаа буулгахыг шаардан дараах мэдэгдэлийг илгээсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай конвенцийн зарчимд нийцэхгүй, хүний эрхийг зөрчсөн самбарыг даруй авахыг шаардаж байна.

Хүний Эрхийн хандлагаар хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүний ялгаатай байдлын нэг хэлбэр бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь сул дорой, эсвэл хэн нэгний буруутай үйлдлийн золиос биш гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч конвенцийг баталж хуулийг гаргасан гэдгийг ХУД-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөнд сануулж байна.

Тэргэнцэр нь явж чадахгүй хүмүүсийн ашигладаг туслах хэрэгсэл, хүмүүс гуталгүй явж чаддагүйтэй адил зарим хүмүүс тэргэнцэргүй явж чаддагүй. Тиймээс тэргэнцэр нь хүмүүсийг АЙЛГАХ ХЭРЭГСЭЛ биш !!!

Хүний Эрхийн хандлагаар хөгжлийн бэрхшээл гэдэг нь хүний ялгаатай байдлын нэг хэлбэр бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь сул дорой, эсвэл хэн нэгний буруутай үйлдлийн золиос биш гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч конвенцийг баталж хуулийг гаргасан гэдгийг ХУД-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийнхөнд сануулж байна.

Хүний эрхийн мэдрэмжгүй сурталчилгаа нь бусад иргэдэд ямараар тусахыг ч ойлгохгүй энэ мэт сурталчилгааг чимээгүй өнгөрөөвөл цааш энэ байдал үргэлжилсээр байна гэсэн үүднээс энэхүү мэдээлллийг хүргэж байна. Түүнчлэн бусад байгууллага ч цааш цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмзэг сэдэв хөндсөн сурталчилгаа хийхээс зайлсхийх хэрэгтэй болов уу.

С.Отгонбаяр

dorgio.mn