Comment.mn

Олон улсаас шагнал хүртсэн Монгол бүтээгдэхүүнүүд

Улсдаа тэргүүлж дэлхийд өрсөлдөнө гэдэг тийм ч амар биш. Гэхдээ Монгол хүүхдүүд оюуны олимпийг эзэгнэж, Монгол бөхчүүд Арлын улсыг шуугиулж, монгол тамирчид дэлхийд нэрээ гаргасаар байна.Тэгвэл өнөөдөр таван хошуу мал газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд танигдаж, Чингисээрээ овоглосон бид бүхэн дэлхийд өөрсдийн юу хийж бүтээж, үйлдвэрлэж чаддагаа үзүүлж эхэлжээ. Экспорт гэдэг зүйл алс хол сонсогдож байсан бол одоо үйлдвэрлэгч орнуудын тоог нэгээр нэмж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ дэлхийд эчнээ танил болсон брэндүүдтэй өрсөлдөж шаггүй амжилтыг дагуулж байгаа нь бахадмаар биш гэж үү. Ингээд Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргаж чадсан бүтээгдэхүүнүүдтэй танилцъя.

ЗӨВ ААРЦНЫ УНДАА, 100 шүүс

Үндэсний үйлдвэрлэгч Тэсо корпорациас үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг “Зөв аарцны ундаа”, “100 шүүс” гэх бүтээгдэхүүнүүд ОХУ-д зохион байгуулагдсан “ПРОД ЭКСПО” олон улсын үзэсгэлэнгээс тус улсын хөдөө аж ахуйн сайдын медал, шилдэг бүтээгдэхүүн болсон. Тухайн үед Монголчуудын уламжлалт хэрэглээг орчин үеийн техник технологотой хослуулан шинэ амт, шинэ өнгө төрхтэйгээр хэрэглэгчдэд хүрч олны таашаалыг хүртэж байжээ.

МОНГОЛ ШУУДАН

Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол Шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг, дүүргийн 22 Шуудангийн үйлчилгээний газар, 330 сум болон Улаанбаатар хотын 38 Шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан нийт 900 гаруй ажиллагсадтайгаар шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна.Улс хоорондын буухиа шуудан /EMS/-ийн үйлчилгээний чанарын үзүүлэлтээр Дэлхийн шуудан холбооны гишүүн 191 орноос “Алтан өргөмжлөл”хүртсэн байна.

ЛАПША БРЭНД

Монголын хүнсний бүтээгдэхүүнүүдээс хэрэглэгчдийн хувьд итгэл төгс худалдан авалт хийдэг бүтээгдэхүүн бол Тэсо Корпорацийн үйлдвэрлэдэг Лапша брэнд билээ. Тус брэндийн хувьд олон улсын томоохон стандартуудыг хангаж ажилладаг бөгөөд хамгийн сүүлд “Байгаль орчны удирдлагын тогтолцоо” болон “Хөдөлмөр аюулгүй байдлын стандарт”-уудыг дэлхийн жишигт нийцүүлэн нэвтрүүлж ажиллаж байна. Өнгөрсөн 2016 онд “Тэсо корпораци”-н Лапша брэнд “Азийн Маркетинг Авардс” наадамд Монголоос анх удаа оролцож “Үндэсний ялагч” шагналыг эх орондоо авчирсан юм. Энэхүү наадамд Мазда моторсоос эхлээд Азийн томоохон брэндүүдтэй өрсөлдсөн билээ.

“LHAMOUR” БРЭНД

“Natural Essentials” компани одоогоор 10 гаруй нэр төрлийн 50 орчим органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн гэлтгүй орчныг эрүүл байлгах үүднээс давсан бүтээгдэхүүн хийж байгаа бөгөөд байгальд ээлтэй дахин боловсруулсан сагснуудыг шинээр хийж эхэлжээ. Компанийн хэмжээнд нийтэд нь авч үзвэл 90-ээд төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд түлхүү зонхилж байгаа аж.“Lhamour” брэнд Сингапур хотод болсон “ACES” буюу Азийн хамгийн үлгэр жишээ, тогтвортой хөгжиж буй аж ахуйн нэгж шалгаруулах шагнал гардуулах ёслолд оролцож, “Хариуцлагатай жижиг дунд үйлдвэр”-ээр шалгарчээ. Энэ нь тус брэндийн олон улсаас хүртсэн анхны шагнал болж байгаа юм байна. Энэхүү шагнал нь дан ганц жижиг дунд үйлдвэрүүдийн санхүүгийн амжилтыг үнэлээд зогсохгүй нийгмийн хариуцлага болон бизнесийн ёс суртахууныг харж өгдөг шагнал юм

ГОВЬ ХХК

Дэлхийд Монголын шаргал говийн нэрээр гайхагдаж чадсан цөөхөн брэндүүдийн нэг бол “Говь” компани юм. Монголын ноолуурын салбарт анх удаа Принт технологийг нэвтрүүлэн, ноолуур дээр зургийг барлан буулгадаг технологитой болгож чадсан тус брэнд IFF-JFF БОЛОН Panorama, Фестиваль моды, Import Goods Fair зэрэг Япон, Герман, ОХУ, Солонгос, Хятад зэрэг улсуудад зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд амжилтай оролцож байсан бөгөөд Европын сонгомол хээтэй Баракко загварын драпан оёмол бүтээгдэхүүнийг 5 төрлөөр үйлдвэрлэж, “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарав. Японы Токио хотод өөрийн салбар дэлгүүрээ нээж, Италийн “VVA Consulting Company”-тай хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байгаа брэнд билээ.

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.