Comment.mn

Чингисийн нэрээр гоёсон хятад ”пиво”

Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиг­лах жур­мын тухай хуулийн төсөл батлагдаж мөрдөгдөж эхлээд 2 жилийн нүүрийг үзээд байна. Анх гарахдаа л олны “сенсаац”-лаад байсан өнөөх хууль бас л хэдхэн хоногийн настай хууль болж хувирав.

Монгол үндэст­ний  бахар­хал  болсон их хааны нэр хөр­­г­ийг хэрэг­­лэх, ашиг­­­­лахад хүн­дэт­­гэл­тэй хандах, хэрэг­лэх, ашиг­лах хүрээ хяз­гаарыг тогтоох, жин­хэнэ утгаар нь Монгол үндэс­т­­ний бахар­хал байлгах эрх зүйн зохиц­уулалтыг бий болгох зорил­гоор “Чингис хаан” нэр “Чингис хааны албан ёсны хөрөг”-ийг хэрэглэх, ашиг­лах журмын тухай хуул­ийн төслийг санаачилсан байна.

Гэсэн хэдий ч тус хуульд хэн хариуцлага тавьж хэрхэн ажиллаж байгаа нь ойлгомжгүй. Саяхан гэхэд төрийн соёмбоор гоёсон бэлгэвч олны хэл амны бай болж нэг хэсэг л шуугьсан. Олны яриа намжиж амжаагүй байтал  цахим ертөнцөөр чингис хааны нэртэй хятад пивоны зураг явж эхэллээ. Хятад ханзтай энэ пивоны дээд талд англи нэртэй чингис хааны пиво нэртэй. Манай урд хөршийнхөн манай монголчууд манай Чингис хаан гэж ярих ихээхэн дуртай сайн мэдэхгүй гадны хүмүүс хятад пивог хараад хятадын Чингис гэж бодохоор . Баталсан хууль хийсэн ажилдаа хариуцлагатай хандаж үндэснийхээ үүх түүх үндэсний бахархалаа хамгаалмаар байна.

Б.Нандиа

Эх сурвалж: Zaluu.com

 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.