Comment.mn

МАН-ЫН XXVIII ИХ ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ

МАН-ын XXVIII Их хурал Улаанбаатар хотноо энэ сарын 20-ноос эхлэн хуралдаж, намын дарга, Бага хурлын гишүүдээ шинээр сонгон, дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулан өнөөдөр хаалтаа хийлээ.
Дөрвөн өдөр, дөрвөн шөнө хуралдсан Их хурлаар эхлээд МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулан баталсан. Ингэхдээ Бага хурлын гишүүдийн тоо 310 байсныг 369 болгон нэмэгдүүлж, гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэх, эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр тогтсон. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог 29 болгон бууруулах зэрэг хэд хэдэн өөрчлөлтийг намын дүрэмдээ оруулж, баталсан юм. Мөн “Их хурлаас гаргах уриалга”, “Хичээн эрмэлзэх зүйл”, мөрийн хөтөлбөрийг төлөөлөгчдийн саналаар батлав.

Улмаар хоёр дахь өдрөө МАН-ын шинэ даргыг сонгох санал хураалт явуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдсон юм. Харин өчигдөр буюу гурав дахь өдрөө МАН-ын Бага хурлын 369 төлөөлөгчийг сонгох, нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж, санал хураалтын дүнг Тооллогын коммис шөнө тоолон баталгаажуулав. Өнөөдөр буюу дөрөв дэх өдөр Тооллогын коммисын гаргасан дүнг үндэслэн Бага хурлын 369 гишүүнийг тогтоолоор баталснаар Бага хурал шинээр бүрдэн байгуулагдлаа. Ингэснээр МАН-ын XXVIII Их хурал хаалтаа хийж, намын шинэ дарга У.Хүрэлсүхүг хэлсэн юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.