Хэд хоногийн өмнө сошиал ертөнцөд нэгэн фото зураг нэлээд олон хүмүүсийн анхаарлыг татаад авлаа. Энэ бол Солонгос залуучууд “Яг түүн шиг” нэвтрүүлгийг үзэж буйг харуулсан гэрэл зураг. Бид олны анхаарлыг татсан тус зурагны мөрөөр сурвалжлахад Солонгосын Бусаны их сургуулийн оюутнууд бие даах өрөөндөө “Яг түүн шиг” нэвтрүүлгийг үзэж байгаа нь энэ аж. Солонгосчууд битгий хэл монголчууд өөрсдөө нөхөж, ухрааж үзэж чаддаггүй тус контентийг Солонгос оюутнууд LookTV аппликейшний тусламжтай бие даах өрөөнийхөө зурагтад холбож үздэг ажээ. Солонгосчууд ч юу байхав тэнд сурч буй Монгол оюутнууд л ням гариг бүр LookTV-ээр тус нэвтрүүлгийг үзэж Солонгос найзуудаа уруу татдаг бололтой. Тэд ч мөн дуучин Мээдээгийн бүтээсэн Солонгосын топ од Tae-yan ий дүрд хувирсныг ихэд сонирхон үзсэн гэнэ шүү. Гадаадад байгаа Монголчууд Юнителийн IP77-үйлчилгээг ихэд ашигладаг. Тэгвэл саяхнаас IP77 дугаартай хэрэглэгч LookTV-ээр Монгол телевизийн сувгаа үнэгүй үздэг болсныг Солонгост сурч буй Монгол оюутнууд идэвхтэй ашиглаж Со найз нартаа Монгол контентоо идэвхтэй сурталчилж буй бололтой.
Төстэй мэдээлэл
“Ногоон санаачилга 2025” өдөрлөг 2025 оны 6-р сарын 26-28-нд зохион байгуулагдана
Иргэд, байгууллагуудын ногоон орчин бүтээх санал санаачилгыг дэмжих, зөвлөгөө мэдээлэл өгч, туршлага хуваалцах, улмаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн...
7 Үзсэн
Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг
Монголын урлагийн рок попын ертөнцөд нэгэн үед уран бүтээлээрээ ширүүхэн өрсөлдөж явсан хамтлагууд энэ удаа хамтарч, үзэгч, фенүүдээ уярааж, догдлуулж, дурсамжийг нь сэргээж, сэдрээхээр болоод байна. Тэд бол хайрын...
6 Үзсэн
ЭНЭ ЖИЛИЙН УЛСЫН ИХ БАЯР НААДМААР 7 ДУГААР САРЫН 10-17-НЫ ӨДРҮҮДЭД АМАРНА
Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт...
11 Үзсэн