Эцэг эхчүүдийн анхааралд

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүсэлтэй 2011 онд төрсөн хүүхдийг бүртгэж, сорил авч элсүүлнэ.

БҮРТГЭЛ: 

• 2017 оны 5-р сарын 11-ний өдөр 9:00-17:00 цагт бүртгэнэ.

СОРИЛ: 2017 оны 5-р сарын 14-ний 10:00 цагт хуваарийн дагуу зохион байгуулагдана.

БҮРТГҮҮЛЭХДЭЭ:

1. Хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувь

2. Эцэг эхийн цахим үнэмлэх эх хувь

3. 2%  чээж зураг  /3 * 4 хэмжээтэй, ижил зураг байх\

СОРИЛД ИРЭХДЭЭ дараах зүйлийг авч ирнэ. Үүнд:

– Бүртгэлийн хуудас

– Балын харандаа

– Өнгийн харандаа /12 ширхэгтэй өнгийн харандаа, үзүүрлэсэн байх/

СОРИЛ АВАХ ӨДӨР

-Хуваарьт цагаас хэт эрт ирж хүүхдүүдээ ядраахгүй байхыг зөвлөж байна.

– Бүртгэлийн зурагтай хуудсаа орхисон, гээгдүүлсэн болон хугацаа хоцорсон тохиолдолд шалгалтад оруулах боломжгүйг анхаарна уу.

 

23 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

2017.05.10