“Гэр Интернэт”-ийн төхөөрөмж үнэгүй болсон гэв үү?

“300 мянган төгрөгийн үнэтэй Гэр интернэтийн төхөөрөмжийг бүх үүрэн операторын хэрэглэгчдэд үнэгүй өгч байна” гэхийг сонсоод Юнителийн лавлах төв рүү залгалаа.

Учир нь сарын өмнө энэ төхөөрөмжийг авах гэтэл зөвхөн Юнителийн хэрэглэгчид 0₮, бусад үүрэн холбооны хэрэглэгчид үндсэн үнээр нь худалдан авна гэсэн хариултыг сонссон билээ.

Гэтэл өнөөдрөөс эхлээд “урьдны юм ул” болжээ. Над шиг Юнителийн дугааргүй хүмүүс ч 24 сарын гэрээ байгуулаад төхөөрөмжөө үнэгүй авч болох нь. Үүний тулд иргэний үнэмлэх, оршин суугаа хорооны тодорхойлолтоо аваад очиход л болно гэнэ. Нэг танилын маань хэлснээр Юнителийн салбарууд оочер ихтэй байгаа ч 15-20 минутанд л үйлчилж байна гэсэн шүү.

“Гэр интернэт”-ийн тухай сайн мэдэхгүй зарим уншигчдад тодруулаад хэлэхэд хотын гэр хороолол, лагер зуслан, тэрч бүү хэл хөдөө аймаг, суманд ч Wi-Fi интернэтийг гэртээ, гэр бүлээрээ хэрэглэж болох “сайхан” үйлчилгээ юм.

За ажлаа тараад ТҮЦ машинаар дайрчихаад Юнителийн салбар явдаг хэрэг ээ.