Comment.mn

Мисс Т.Батцэцэг: Олон сайхан урмын үгс хайрласан хүн бүхэнд баярлалаа

battsetseg missДэлхийн гоо бүсгүй шалгаруулах 64 дэх удаагийн тэмцээн Английн Лондон хотноо боллоо. Тэмцээнд 127 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараа сорин сарын хугацаанд өрсөлдсөнөөс Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын мисс Ролен Штраус дэлхийн сайхан бүсгүйгээр шалгарсан байна. Тэр энэ жил 22 настай бөгөөд Анагаах ухааны их сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан ажээ. Түүний аав нь эмч, ээж нь сувилагч юм байна. Ролен чөлөөт цагаараа спортоор хичээллэх тэр дундаа гольф тоглох, дугуй унах дуртай.

Мөн урам зориг хайрласан болон танин мэдэхүйн ном унших дуртай аж. Тэрбээр мөн хөгжмийн боловсролтой бөгөөд лимбэ, төгөлдөр хуур, гитар тоглодог байна. Харин тэмцээний хоёрдугаар байрт Унгарын гоо бүсгүй Эдина Кулчар, гуравдугаар байрт АНУ-ын гоо бүсгүй Элизабет Сафрит оржээ. Манай улсын мисс Т.Батцэцэгийн хувьд бусад орны миссүүдээс дутахааргүй чадварлаг, гайхалтай байж чадсан. Тэрбээр тэмцээний дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Намайг дэмжсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Мөн тэмцээнийг ирж үзэж дэмжсэн монголчууддаа талархлаа. Олон сайхан урмын үгс хайрласан хүн бүхэнд баярлалаа” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Шуурхай.мн

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.