Comment.mn

Агентлагийн дарга нарын шалгалт болно

Төрийн албаны зөвлөл ГХЯ, ХЗДХЯ, ХНХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын, Хэнтий, Төв, Дорноговь Говьсүмбэр, Увс зэрэг аймгуудын Тамгын газрын даргын, Увс аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга.сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ.

Ирэх долоо хоногт буюу 10 дугаар сарын 10-11 ны өдрүүдэд тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын, мөн Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Энэ сонгон шалгаруулалтад орох иргэдийг 10 дугаар сарын 7-ны өдөр бүртгэнэ.

Эдгээр ажлын байранд тавигдаж шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулсан бөгөөд ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа иргэд энэхүү сонгон шалгаруулалтад орох боломжтой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.