Чингэлтэй дүүргийн урсгал зардлын хөрөнгөөр дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 40, 41, 42, 32, 33 дугаар гудамжуудын хоорондох зам буюу Ундрам дэлгүүрийн авто замаас “Самбалхүндэв”-ийн эргэмжийн газрын авто замтай холбох 600 метр урттай асфальтан хучилттай авто зам, бетонон явган зам, 445 м/кв эко хавтан, 600 м ус зайлуулах шуудуу тавих ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК ХХК хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд 6 айл хашаагаа татаж бүтээн байгуулалтын ажилд туслалцаа үзүүлсэн. Хүчит шонхор захын урд уулзварын гарцыг чөлөөлөх ажлын хүрээнд 450 м/кв бетонон зам, 352 м/кв эко хавтан, 114 м/кв явган зам хийгдээд байна. Энэ онд нийслэлийн болон, орон нутаг дүүргийн хөрөнгө оруулалт, концессын гэрээгээр чингэлтэй дүүргийн 18 байршилд 22,9 км асфальтан болон бетонон, байгалийн чулуун хучилттай авто замыг 26,1 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.
Төстэй мэдээлэл
ХУШХАН брэнд бүтэн жилийн турш 37 дугаар сургуулийн бага ангийн сурагчдын самрын хэрэглээг үнэ төлбөргүй хангахаар боллоо
Хүүхдүүдийн тархи болон биеийн хөгжлийг дэмжих, зөв хооллох дадалтай болгоход “Үдийн хоол” хөтөлбөр чухал үүрэгтэй. Олон төрлийн ногоо, самар, жимс идүүлж сургаснаар насан туршийн зөв хэвшил тогтдог...
12 Үзсэн
Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘ROCKSTAR’ дуу
“Дэлхийн бяцхан мисс” тэмцээнээс “Super Grand Prix” болон “Cosmic Costume” шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Т.Үжингүнж олон талын авьяастай охин гэдгээ харуулан урлагийн салбар тэр дундаа дууны...
12 Үзсэн
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Түүхт 80 жилийн ойгоо угтаж буй “Мах Импэкс” ХК нь шинэ оны босгонд бүхий л цаг үед хамт байсаар ирсэн нийт хэрэглэгч, харилцагч, үе үеийн түүхийг бүтээлцсэн ажилчид болон малчин түмэндээ “Thank...
15 Үзсэн






