Comment.mn

“Аз жаргалыг SHARE-л” тоглолтын дуу хандалтаараа тэргүүлж байна

   Үзэгчдийг байлдан дагуулагч “Эмоци” продакшны хамт олон шинэхэн уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болжээ. Тэд энэ намрын анхны шоу тоглолт болох “Аз жаргалыг SHARE-л” тоглолтоо 9-дүгээр сарын 19-нд шинэ бүрэлдхүүнтэйгээр үзэгчдэд хүргэх гэж байна. Хамтлагийн залуус тус тоглолтондоо зориулан шинэ клипны зураг авалтандаа орсон талаар бид өмнө нь мэдээллэсэн.

   Тэгвэл тэдний шинэхэн уран бүтээл “Хайрласан болохоор” дууны видео клип цацагдсан бөгөөд цацагдсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг авч сошиалд хандалтаараа тэргүүлээд байгаа юм. Дууны үг аяыг Боловсрол суваг телевизийн бүтээл “Гурван найз”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй гэр бүл” зэрэг олон ангит киноны дууг зохиосон Мөнхөө буюу The Highway зохиосон бол клипыг “Cross animation”-ы хамт олон бүтээжээ.

   Дашрамд дуулгахад, “Эмоци” продакшны цоо шинэхэн шоу тоглолтын бүрэлдэхүүнд МУСТА Б.Баатархүү, МУСТА Г.Нарансолонго, МУСТА Төтө буюу Д. Түвшинтөр, МУСТА ТЭМКА буюу С.Тэмүүжин, МУСТА Мөөжиг, МУСТА Ганбаа буюу Ц.Ганбаяр, МУСТА Отгоо буюу Б.Отгонтуяа, МУСТА Л.Сөрөлт, Г.Эзэнмөнх, Цогтбаяр, Ариунаа болон залуу уран бүтээлчид оролцон тоглож байна. Ингээд уншигчиддаа “Эмоци” продакшны шинэхэн уран бүтээл “Хайрласан болохоор” дууны видео клипыг хүргэж байна.

 

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.