Comment.mn

Өнөөдөр О.Гүндэгмаа 25 метрт буудаж, Ц.Мөнхзаяа, О.Ууганбаатар нар барилдана

Риогийн наадмыг “одгүй эхлүүллээ” хэмээн ярьж байсныг бодвол Монголчууд мөнгөн медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл одоо л Риогийн олимпийг үзэхэд урамтай, огшим болж эхэллээ. Тэгвэл өнөөдөр буюу олимпын наадмын тав дахь өдөр манай улсын таван тамирчин Риогийн дэвжээнээ гарна. Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэй 63 кг-н жинд Ц.Мөнхзаяа, эрэгтэй 81 кг-ын жинд О.Ууганбаатар нар барилдана. Тэдний барилдаан 22.00 цагаас эхлэх юм.

Тэгвэл олимпийн аварга О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар өнөөдөр 25 метрийн гар буун дасгалд өрсөлдөх юм байна. Харин ширэн бээлийтнүүдээс Д.Отгондалаа өнөөдөр ээлжит тулаанаа хийхээр болжээ. Мөнгөн медалийг “ихэрлэдэг медаль” гэдэг. Тэгвэл Д.Сумьяагийн медаль булган сүүлтэй байж Монгол Улсын төрийн далбаа Риогийн тэнгэрт дахин дахин мандах болтугай. Тамирчиддаа амжилт хүсье.

 

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.