
УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт нэр дэвшиж буй Н.Батцэрэг гишүүн иргэдийн саналыг 40 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа тухай мэдээлэл гарлаа. Тодруулбал түүний сонгуулийн штабд ажиллаж байгаа хүмүүс нэг иргэнд 40 мянган төгрөг өгч Н.Батцэрэг гишүүнд санал өгүүлж байгаа юм байна. Энэ тухай нэгэн фэйсбүүк хэрэглэгч мэдээлэл, бичлэг оруулжээ.





