Comment.mn

Намууд Сонгуулийн тухай хуулиа зөрчөөд байна !!!

УИХ-ын болон НИТХ-ын сонгууль маргааш болно. Тиймээс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогсох учиртай. Тодуулбал “Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно” гэж Сонгуулийн тухай хуулийн 68.6-д заасан байдаг. Харин энэ заалтыг улс төрийн намууд зөрчиж байна.

Үүний баталгаа нь

Сонгуулийн тухай хуулийн 68.3.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:

68.3.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

68.3.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

68.3.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах;

68.3.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх; 68.3.5.ухуулах байр ажиллуулах;

68.3.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

68.3.7.цахим хуудас ашиглах хэмээн заасан байна.

Нэр дэвшигчид хэдийгээр сурталчилгааны самбаруудаа буулгасан ч цахим орчинд буюу Фэйсбүүк, Твиттер дэхь сурталчилгаагаа өнөөдөр 6-р сарын 28-ны 10 цагийн байдлаар үргэлжлүүлсээр байна.

Уг нь хуулиа дагавал цахим орчинд буюу Фэйсбүүк, Твиттер зэрэг цахим орчинд нэр дэвшигчдийн болон улс төрийн намын сурталчилгаа нэг ч байх учиргүй.

Харин улс төрийн намууд болон нэр дэвшигчид ийнхүү хуулиа зөрчиж байгаад Сонгуулийн Ерөнхий хороо, Цагдаа, шүүхийн байгууллага анхаарч хариуцлага тооцно биз ээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • Эх сурвалж: Dorgio.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.