Comment.mn

“AЗ РИЙЧ” ХХК-ны Гүйцэтгэх захирал Б. Төгс-Амгалан “Хүүхдүүдийн оюун ухаанд эрдэм өгөхөөр хөдөлмөрлөж байна”

“AЗ РИЙЧ” ХХК-ны Гүйцэтгэх захирал “Азтай Хүүхэд Сан”-гийн үүсгэн байгуулагч Б. Төгс-Амгалан:

Xүмүүн заяаг олж төрсөн

Xүүхэд бүхэн Aзтай байг

Xүний орчлонг туулахдаа

Xүсэл бүхэн нь биелж байг хэмээх ерөөлийг хүүхдэд зориулан өөрөө зохиож хаа явсан газартаа хүүхэд бүхнийг ерөөж явдаг бизнес бүсгүй маань Мисс гэдэг нэрээ тийм ч их таашаагаад байдаггүй.

Тэрбээр би охид бүхний мөрөөдөл болдог хүүхэд насны гэнэн мөрөөдлөө л биелүүлсэнээс биш үүгээр өөрийгөө цоллох хүсэлгүй. Харин хийсэн ажлуудынхаа үр дүн болоод төлөвлөж буй ажлуудаа ярихаар урам зориг орон улам урагшилж илүүг хийх эрч хүч ордог хэмээн даруухан ярьдаг нэгэн.

Б.Төгс-Амгалан өөрийн “Азтай хүүхэд” сангаар дамжуулан Хүүхдийн төлөөх хийсэн хүмүүнлэгийн ажлуудаараа энэ жил гуравдахь шагналаа буюу 6 сарын 1-ны өдөр Бяцхан Мисс улсын уралдаанаас Энэрэнгүй Мисс өргөмжлөл болон Хүүхдийн ордны Хүүхдийн төлөө алтан медалиар энгэрээ мялайлгажээ.

Дан ганцхан бэлэг өгөх биш бас оюун ухаанд нь эрдэм өгөхөөр Эх дэлхийн Энэрэнгүй үрс хэмээх хүүхдүүдэд зориулсан Эцэг эхийн ачийг хариулахын ач тус болоод Анд нөхөр Эх дэлхийгээ хайрлах ухаан мөн ахан дээдсээ хүндлэх монгол ухааныг заасан үнэ төлбөргүй хичээлийг ч амжилттай явуулж эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байгаа билээ.

Хэтийдсэн их мөнгөтэйдөө биш хэн нэгэнд хэрэг болох гэсэн хэргүй цагаан сэтгэлийнхээ гүнээс хийж ирсэн түүний хүүхдийн төлөөх ажлуудаас уншигч олондоо хүргэе.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.