Comment.mn

АТГ Оффшор данстнуудыг шалгахаас татгалзжээ

Өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр өнгөрсөн сарын 16-ны өдөр монголын нэр бүхий 49 оффшор данстнуудыг шалгуулах хүсэлтийг Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн Засгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Хэлтэст хүргүүлсэн. Үүнийг ЭЦГ-аас шалган үзээ харьяаллын дагуу АТГ-т 5-р сарын 20-ны өдөр шилжүүлж шалгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл АТГ-аас өнөөдөр оффшор данстнуудад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, прокурорт хүргүүлжээ. Оффшор данстай нь тогтоогдсон 49 хүмүүсийг бүгдийг нь хамруулан хянан шалгах нь хүндрэлтэй байснаас уг шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн байна.

Угтаа оффшор данстай хүмүүсийг хуулийн дагуу шалгах хангалттай үндэслэл байдаг. МУ-ын Үндсэн Хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “..иргэн бүр татвар төлөх үүрэгтэй..” гэсэн Монгол улсын иргэн хүний заавал биелүүлэх үүргийг үндэслэн Эрүүгийн хуулийн 162 (..худалдаа эрхлэх нэрээр халхавчлйан хууль бус үйл ажиллагаа явуулах), 166 (татвар төлөхөөс зайлсхийх), 1661 (мөнгө угаах), 2701(хууль бусаар хөрөнгөжих) зэрэг зүйл ангиар шалгах боломжтой.

Гэтэл оффшор данстнууд ийнхүү хуулийн хариуцлага хүлээхгүйгээр зогсохгүй энэ жилийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваад байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тодорхой тусгаагүй оффшор бүсэд байгаа мөнгөн хөрөнгийг хэнээс, хаанаас, ямар зорилгоор олж авсныг сайтар нягтлан үзсэхээс нааш эдгээр хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэх нь ёс зүйн хувьд доголдолтой юм.

Гэтэл шалгах ёстой АТГ нь үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаа нь хэн нэгний хяналтанд орсон юм биш байгаа гэж эргэлзэхэд хүргэж байна.

Тиймээс өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр оффшор данстнуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт гаргахаар болжээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.