Comment.mn

Ажилгүй хүн “ хүмүүжлийн төлөвшилгүй” байдаг, гэтэл одоогийн залуус бүгд…

Өнөөдрийн нийгэмд залуусын оролцоо санаанаас цаашгүй болж. Солонгост гэрээгээр ажиллах хүчинд хэдэн мянгаараа дараалал үүсгэн зогсоно. Тэднийг амьдралаа аваад явж чадахгүй бол “хохь” нь маягтайгаар “ад үзнэ”. Ажилгүй байна гэдэг цаг зуурийн зүйл шүү дээ. “Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Гэхдээ манай залуус хүмүүжих боломжгүй нийгэмд амьдраад байна. Тэдэнд хөдөлмөр хийх боломж алга. Ажил олгогч алга байна.

olloo_mn_1455610099_olloo_mn_1402290626_decb64eba85aa716original

Залуусыг залхуу байна л гэхийн амьдрахын эрхэнд хулгай, дээрэм хийж байгаа нь хэд байгаа бол. Тийм залуус “аавынд” олноороо “урьд гарч” байгаагүй хэрэг үүрэн орж байна. Энэ хэний буруу вэ гэж үү? Аав ээжийнх нь буруу юу ерөнхий боловсролбын сургуулийн сурган хүмүүжүүлдэг багш нарын буруу юу? Мэдээж хувь хүний хүмүүжил олон үндэслэлээр бий болдог ч гэсэн биеийн нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй юм гэдэг байхаа.

hereg0628

Нийгэмд хийх зүйлгүй, цалин орлогогүй, хүнд хүн гэж үнэлэгдэхгүй байгаа энэ үед тэднийг хэн яаж нийгмийн манлайлал болгох вэ? Залуус замбараагүй байна. Тэдэнд хүмүүжлийн асар их алдаа дутагдал байна. Тэд хөдөлмөр хийж түүний амтанд орж, цалингаа хүргэх гэж тэмүүлж, цаг нарт баригдаж, хэлсэн амандаа хүрэх гэж зүтгэж, даргын аягийг олох гэж хичээх нэг минутын ч ажил алга байна.

download

Залуусыг ажил голлоо л гэдэг. Цалингүй ажилтай хүн бол ядахдаа л яваад ирэх унааны зардал гарч байгаа шүү дээ. Тэд хөдөлмөрөөр хүмүүжих боломж энэ нийгэмд алга. Бидний залуус нэгдэж хэрэгцээтэй зүйлийг хийж, эв санаагаа олж ирээдүйг хамтдаа бүтээмээр байна. Төрд тэрний хүү гарч идэж уулаа гэхээс өөр зүйл сонсогдохгүй юм. Төрийн гарыг харах биш өөрсдөө хийдэг бүтээдэг баймаар байна. Хятад, Орос зэргээс орж ирж байгаа жижиг барааг ч өөрсдөө хиймээр байна.

Туйлшрал, тансаглалд дуртай манай орны залууст ”тулах цэг өгөөч” эрхэм төрийн түшээдээ.

Б.Саран

Ugluu-logo202

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.