Comment.mn

МАН, МАХН эвсэхгүй

dae729b6991df93702cb169422a3aea4f1452684МАН-ын удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж МАХН-тай эвсэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үүний өмнө хоёр намын дарга нар уулзсан бөгөөд ямар нэгэн тохироонд хүрч чадаагүй байна. Тиймээс ийнхүү удтал яригдсан эвсэх асуудал нь талаар болж байгаа аж.

Н.Энхбаярын хувьд тохирсон тохирооноосс буцаж 51:25 биш 76 суудлаа 50:50 хувиар хуваах саналыг МАН-д тавьжээ. Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд ийм харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна гэх саналыг тавьсан бөгөөд үүнийг нь МАН-ынхан хүлээж аваагүй ажээ.

Ямартаа ч сүүлийн хоёр өдөрт шуугиан дэгдээгээд амжсан МАН, МАХН-ын эвсэх асуудал эцэслэгдлээ.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.