Классизмын үеийн суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены уран бүтээлүүд улсын Филармонийн тайзнаа өнөөдөр буюу 2016.03.25-ны 19:00 цагаас эгшиглэх гэж байна. Эрч чөлөөний дууч хэмээн алдаршсан түүний 8-р Симфони, Хийл хөгжимд зориулсан романс №2, “Эгмонт” удиртгал зэрэг гайхамшигт суу бүтээлүүд нь тоглогдоно. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Б.Батбаатар, хийлч М.Хулан, хөтлөгч тайлбарлагч Х.Ариунаа нар оролцоно. Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дашрамд дуулгахад Л.В.Бетховены 8-р симфони Монголд анх удаа тоглогдож байгаагаараа онцлог юм.
Төстэй мэдээлэл
Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн монгол улсад зохион байгуулагдана
“ЮНЕСКО”-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны Конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр...
13 Үзсэн
Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг
Монголын урлагийн рок попын ертөнцөд нэгэн үед уран бүтээлээрээ ширүүхэн өрсөлдөж явсан хамтлагууд энэ удаа хамтарч, үзэгч, фенүүдээ уярааж, догдлуулж, дурсамжийг нь сэргээж, сэдрээхээр болоод байна. Тэд бол хайрын...
6 Үзсэн
Хүүхдүүдэд зориулсан “Cinemato” тоглолт болно
“Анир” поп оркестраас төсөөлөл, хөгжим, танин мэдэхүйг хослуулсан Монголын анхны хүүхдийн поп оркестрын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолтод “Disney”, “Studio Ghibli”, “DreamWorks”-ийн сэтгэл хөдөлгөм аялгууг...
10 Үзсэн