Comment.mn

“SKY RESORT OPEN 2016” тэмцээний бүртгэл эхэллээ

Скай Резорт компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “SKY RESORT OPEN” тэмцээн 2016 оны 3 сарын 19-ний бямба гарагт зохиогдох гэж байна.

Тэмцээн мэргэжлийн болон сонирхогчдын дунд Снуобоард, Уулын цана, Гүйлтийн цана, Биатлон, Хүүхдийн уулын цана гэсэн төрлүүдээр нээлттэй явагдах бөгөөд энэ жил хүүхдийн ангилал нэмснээрээ онцлогтой.

Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, цанын спортыг хөгжүүлэх, олон нийтийг эрүүл амралтын хэв маягт уриалах ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү тэмцээнийг Эрүүл мэнд, Спортын яам, Биеийн тамир, Спортын Хөгжлийн төв ивээн тэтгэж, Монголын цанын холбоо, Монголын Сноубоардын холбоо, Монголын Биатлоны холбоо хамтран зохион байгуулж, “VTV” телевиз мэдээллийн түншээр хамтран ажиллаж байна.

Тэмцээний үеэр мөн “X VIT”, бүжгийн “Галт Шувуу” хамтлагууд уран бүтээлээ толилуулж, үйлчлүүлэгчдийн дунд азтан шалгаруулах сугалаа, хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулах юм.

Өвлийн спортыг дэмжигч, сонирхон үйлчлүүлэгч нийслэлчүүд та бүхнийг хүрэлцэн ирж улсын хэмжээний томоохон тэмцээнийг үзэж, баг тамирчдаа дэмжихийг урьж байна.

Тэмцээнд оролцогчид 3 дугаар сарын 19-ний өглөө 10:00 цаг хүртэл 7700-0990 утсаар болон биеэр ирж бүртгүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/skyresort.llc/?fref=ts

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.