Comment.mn

Төсвийн алдагдал 258,5 тэрбум төгрөгт хүрчээ

Сангийн яамнаас улсын нэгдсэн төсвийн энэ оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийг гаргасан байна. Хоёрдугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 90.2 хувийн, нийт зарлага 63.5 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Ингэснээр төсвийн нийт тэнцэл 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Үүнийг төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 480.0 тэрбум төгрөгөөр бага байгаа аж.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 708.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 9.8 хувиар буюу 77.0 тэрбум төгрөгөөр тасарчээ. Нийт орлогын 88.5 хувийг татвар эзэлж буй бол 11.5 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ.

Төсвийн орлого дутуу төвлөрөхөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 13.0 тэрбум, импортын барааны НӨАТ-ын орлого 10.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 17.5 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлсөн байна.

Б.Дэжид

Эх сурвалж: Gereg.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.