Comment.mn

Орон сууцны үнэ 10,4 хувиар буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 01-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 01-р сард 5.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар өссөн үзүүлэлт байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.4 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 18.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.0 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -1.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -14.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нэгдсэн Шинэ о/с Хуучин о/с
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ 5.7% 18.2% -1.8%
Өмнөх сартай харьцуулахад 0.16% -0.7% -0.4%
Оны эхэнтэй харьцуулахад

0.16%

-0.7% -0.4%
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад -10.4% -7.0% -14.2%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5062 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Эх сурвалж: Shuud.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.