Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдэж 380 сая төгрөг авч зугтсан хэрэг гарсан билээ. Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилсан талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төсвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ.
Хэргийг 1992 болон 1985 онд төрсөн ах дүү Э, Б нар үйлдсэн бөгөөд хэрэгтнүүдийг Өнөр хорооллын орчмоос 380 сая төгрөгийн хамт баривчилжээ. Дээрмийн үеэр ашигласан буу олдоогүй бөгөөд хэргийг СХД-ийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хуулийн 147, 147.3 гэсэн заалтаар хэрэг үүсгэн шалгаж байна.
www.time.mn