Comment.mn

Д.Булганыг баривчилж байгаа дүр үзүүлж хамгаалалтад авсан уу?

С.Зориг агсны гэргий Д.Булганыг саатуулаад нэлээн хэд хонолоо. Түүнийг хуулийн дагуу 72 цаг саатуулсан бөгөөд саатуулах хугацаа нь дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан юм.

Ингэснээр Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөн Д.Булганыг худал мэдүүлэг өгч, хуулийн байгууллагыг төөрөгдүүлж байсан нь илэрсэн. Түүний хамт хоёр иргэн шалгагдаж байгаа бөгөөд тэд хэргээ хүлээж байгаа гэх мэтийн мэдээллүүд хөвөрсөөр байгаа.

Цаашлаад Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэж байгаа ч ШШГЕГ-ын баттай эх сурвалж “Д.Булган цагдан хорих 461 дүгээр ангид ирээгүй. Одоогоор хаана хоригдож байгааг нь мэдэхгүй” гэх тайлбарыг өгөөд байна. Гэвч дээрх мэдээллүүдийг баталсан ямар нэг мэдээллийгалбаныхан буюу хуулийнхан одоо хэр нь тайлбарлаагүй байгаа юм. Маш их нууцалж байгаа.

Тэгвэл бидэнд энэ хэрэгтээ холбоотой нэмэлт мэдээлэл ирлээ. Тодруулбал, эл хэргийг УМБГ /улсын мөрдөн байцаах газар/, Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл нэг биш хоёр ч байгууллага С.Зоригийн хэрэгт дайчлагдсан байна.

Мөн тухайн үеийн баримт болох бичлэгтэй хуурцаг гарч ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгэхээр үүнийг батлах ганцхан хүн нь Д.Булган төдийгүй хаанаас захиалгатайг нь мэдэх хүн нь ч Д.Булган.

Тиймээс Д.Булганыаюулгүй байдлыг хангахын тулд баривчилж байгаа юм шиг дүр үзүүлээд хамгаалалтандаа авсан байж магадгүй байгаа юм. Юутай ч Д.Булганыг хориогүй, хамгаалалтандаа авсан байх магадлал тун өндөр байна.Гэвч шалгаж байгаа нь үнэн гэх ЦЕГ-ын мэдээлэл үүнийг няцааж байгааг бас хэлэх хэрэгтэй биз.

Тэгэхээр эх сурвалжийн хэлж буй нотлох баримттай хуурцагны учир тайлагдах л юм бол удахгүй уг хэрэгтэй холбоотой тайлагдаагүй бүхэн дэлгэгдэх нь дамжиггүй болоод байна.

Д.Дуулим

Эх сурвалж: 24tsag.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.