Comment.mn

“Монгол аялгуу” тоглолт таньд ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлнэ

   Ардын урлаг, дуу хуургүйгээр монгол түмнийг төсөөлөх аргагүй билээ. Тэгвэл ардын урлагаа монголдоо төдийгүй дэлхийд таниулан яваа ардын урлагийн шилдэг хамтлагууд нэгдэн  “Монгол аялгуу” тоглолтыг хийхээр болжээ.

   Тоглолтонд:  “Хөсөгтөн”, “Домог”, “Жонон”, “Арга билэг”, “Их монгол”, поп опера “Увертура” хамтлаг, Этник Зоригоо ft “Татар” Заяа, Улаанбаатар чуулгын бүжигчид, ҮДБЭЧ-ын Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Уран нугараач Г.Нямгэрэл, Уран нугараач О.Цэцэглэн зэрэг уран бүтээлчид оролцох нь ээ. Тоглолтын ерөнхий найруулагчаар МУГЖ Д.Сосорбарам ажиллаж байгаа гэнэ.

   Тоглолт: Энэ сарын 14-ны өдөр 15:00 цагаас МҮЭ-ийн Соёлын төв ордонд ганцхан удаа болох юм байна. Монгол ардын урлагт хайртай, ардын урлагийг шимтэн сонсдог, ардын урлаг дуу хуураараа омогшдог хэн бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88898890, 89076167, 89019102

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.