Comment.mn

ТАМХИНААС ГАРСНЫ ДАРААХ ЭРҮҮЛ МЭНДИЙН 10 ӨӨРЧЛӨЛТ

Америкийн эмч нарын холбоо үүнийг дурджээ.

1. Сүүлчийн тамхиа татсанаас 20 минутын дараа таны цусны даралт тогтворжиж, зүрхний цохилт буурч хэвийн түвшиндээ эргэн орох болно. Таны гар, хөлийн температур үл ялиг нэмэгдэж эхэлнэ.

2. 12 цагийн дараа цусан дахь нүүрстөрөгчийн дутуу ислийн түвшин буурч хэвийн хэмжээндээ эргэн орно. Цусан дахь хүчилтөрөгч нэмэгдэж эхэлдэг. Та илүү тайван, сайн унтаж, эрч хүчтэй байх болно.

3. 24 цагийн дараа зүрхний шигдээс тусах эрсдэл буурдаг.

4. 48 цагийн дараа таны мэдрэлийн төгсгөл хэсгийн “regrow” эсүүдэд үнэртэх, амтлах мэдрэмжүүд эргэн ирнэ.

5. 3 сарын дараа таны алхах хэмнэл уртасч ханиалгах чинь багасна. Уушигны үйл ажиллагаа мэдэгдэхүйц сайжирна.

6. 1-9 сарын хооронд та ямар нэг хүчир ажил хийснээс ядарч, сульдах үед амьсгалын замын эрхтэнд тань бөглөрөл үүсэхгүй бөгөөд та түргэн түргэн амьсгалах болон амьсгал тань давхцахгүй болсон байхыг мэдэх болно.

7. Нэг жилийн дараа зүрхний титэм судасны өвчлөлд өртөх магадлал тамхи татдаг үеийнхээс 50 хувь буурна.

8. 5-15 жилийн дараа таны цус харвах магадлал татдаггүй хүнийхтэй адил түвшинд болж буурна.

9. 10 жилийн дараа хорт хавдар тусах магадлал тамхи татдагүй хүнийхтэй ижил хэмжээнд ирнэ.10. 15 жилийн дараа та зүрхний титэм судасны өвчин, зүрхний шигдээс тусах эрсдэл тамхи татдаггүй хүнийхтэй адил болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.