Comment.mn

Н.Ану хүн бүр дэмжихийг уриалж “Miss World Mongolia 2015” илгээх танилцуулгаа цацлаа

“Miss World” тэмцээн нь дэлхий ертөнц дээрх хамгийн авьяаслаг гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг. Манай улс 2005 оноос өөрийн авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусад охид бүсгүйчүүдээ манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо “Дэлхийн Мисс” тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн билээ.

 

Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп “Miss world 2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөөх “Miss World Mongolia 2015” тэмцээний ялагчаар Н.Ану тодорсон. Тэгвэл Дэлхийн гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх их аянд гаргахад тэрбээр бэлэн болжээ.

Энэ тухайгаа “Монгол хүн бүр дэмжихийг хүсч байна. Энэ жилийн хувьд улс орон ард түмэн нь хэр их оролцгчоо дэмжиж байгааг харах бас нэгэн шалгуур нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна. Би Дэлхийн миссийн тэмцээнд өөрийн танилцуулга видеогоо сэтгэл зүрхнээсээ хичээнгүйлэн хийлээ. Мөн сайхан сэтгэлд хүмүүсийн хамтын хүчээр бүтээлээ. Бүгдэд нь баярлалаа” гэлээ.

 

 

Ингээд Н.Анугийн Дэлхийн миссийн тэмцээнд явуулж буй танилцуулга видеог хүргэе.

О.Ариун

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.