Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг сэрэмжлүүлж байна. Энэ сарын хувьд тогтуун, дулаан байсан ч өнөөдрөөс эхлэн хүйтэрнэ гэдгийг малчдад санууллаа.
Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна
Баруун аймгуудын нутгаар: 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруунаас 5-10м/с, 19-нд Алтайн уулсаар түр зуур 16м/с, 24-26нд зарим газраар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.
Төвийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд ихэнх нутгаар хур тунадас цас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 25-26нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна. 23, 26-нд хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас цас орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, 23-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 7-12 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 25-26нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан байна.