Comment.mn

Өнөөдрийн зурхай /2015.09.30/

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 18. Буд гараг. Шийдэм. одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох.Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Өнөөдөр сэтгэл зүрх, санаа бодлоо тэнцвэртэй байлгаж, ажил хэргийн хамтрагчтайгаа харилцах харилцаагаа тодорхойлох, хувийн амьдралд сэтгэл зүрхээ илүү нээлттэй байлгах хэрэгтэй. Нөхцөл байдлын гэнэтийн өөрчлөлт, хүлээн авах гэнэтийн мэдээ мэдээлэл нь таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх бололтой. Тууштай байж чадахгүй нь тодорхой учраас ажлын хамтрагчийн зүгээс гаргах сэтгэлийн хөдлөлд болгоомжтой хандахыг сануулж байна.


Үхэр (4/20-5/20)

Шинэ хүнтэй танилцах, шинэ албан тушаал руу шилжих, аялал, хууль эрхзүйг үүсгэхэд таатай өдөр. Таны зальжин байдал, өөдрөг үзэл, бүтээлч байдал дурын ажлыг өндөр үр дүнд хүргэж чадна. Өдрийн хоёр дахь хагаст хүнд байх тул бүх ажлаа өглөө эрт амжуулахыг зөвлөж байна. Хэнтэй ч бүү марга. Зөнтэй зүүд зүүдлэх төлөвтэй. Хэрэв аалз, шавьж зүүдэлбэл таагүй үйл явдал, тодруулбал хэн нэгний хүнд өвчин, үхлийг зөгнөж байна.


Хамтатгах (5/21-6/21)

Нухацтай байх өдөр. Урьдын хайр сэтгэлийн холбоотой хүнтэй учрах, үйл явдлын гэнэтийн эргэлт нь олонх энэ ордныхны хувийн амьдралын асуудлаа нухацтай бодоход хүргэнэ. Өөрийгөө илэрхийлэх, авьяасаа гаргах, эсрэг хүйстэнтэйгээ харьцах харьцаа нь туйлын тогтворгүй байна. Биеийн хүчний ажил, цэвэр агаарт идэвхитэй амрах, аялах зугаалах, найз нөхөдтэйгээ уулзахад таатай өдөр.Ухрах хэрэггүй, гэвч гэнэтийн дайралт хэрэггүй гэж одод зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)

Тааламжтай өдөр. Өнөөдөр сэтгэл хөдлөлөө барьж өөртөө хяналттай байхыг хичээ. Одоо л найз нөхөд, төрөл садан, ойр дотны хүмүүсийн зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Үдшийг идэвхтэй амарч өнгөрөөвөл зохино. Шинэ танилтай болж, зугаацаж нарги. Гэр бүлтэй хосуудын сексийн мэдрэмж гайхалтай байх болно.


Арслан (7/23-8/22)

Ажил хэргээ өргөжүүлэх хамтран ажиллах санал хүлээн авна. Түрээсийн гэрээ байгуулах шинэ тоног төхөөрөмж худалдан авах, үл хөдлөх хөрөнгөтэй холбогдоход таатай. Ажил дээрээ олсон амжилтаа бэхжүүлэхэд зориул, удирдлагатайгаа цалингаа нэмүүлэх, эсвэл албан тушаалаа өөрчлөх тухай ярилц.


Охин (8/23-9/22)    

Арилжаа наймааны ажил эрхэлдэг энэ ордныхонд тааламжтай өдөр байх болно. Хэрвээ та, гэрээ хэлэлцээр байгуулах, аль эсвэл худалдан авалт хийхийг хүсэж байгаа бол таныг аз од хүлээж байгаа тул алгуурлахын хэрэггүй. Мөнгө төгрөг олох шинэ эх үүсвэрийг идэвхтэйгээр эрж хайх явцдаа эргэлзээтэй санал санаачилгаас зайгаа барьж холдоорой. Хувь заяа танд сануулга сэрэмж өгч байж мэдэх тул өөрт ирэх мэдрэмж, шинж тэмдэгт анхаарлаа хандуулаарай.


Жинлүүр (9/23-10/22)

Хоёрдмол өдөр. Сайн муу үйл явдлууд ээлжлэн тохиох бололтой. Аль эртний мартагдсан танил, найз нөхдөөр таны харилцааны хүрээ тэлэх болно. Гэвч анхаарал болгоомжтой байгаарай. Тэд таныг хүнд байдалд оруулж болзошгүй. Найдвартай бус, итгэл даахгүй хүмүүстэй олон жилийн нөхөрлөл холбож байгаа хэдий ч ажил хэрэгтээ оролцуулж, итгэл хүлээлгэж болохгүй гэдгийг од гарагс танд анхааруулж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Хүнд өдөр. Энергийн, уран бүтээлийн, сексийн эрч хүч доогуур байна. Энэ нь ялангуяа эрчүүдэд хамаатай. Та шинийг туршилгүй, хуучны дасал болсон аргаар ажиллавал зохино. Бүсгүйчүүдийн хувьд хайртай хүнтэйгээ харилцаа муудах магадлалтай гэж одод сануулж байна. Та бэлэг сэлт авах буюу магтаалын үгэнд булагдах нь. Шинэ танилтайгаа их сээтгэнэх хэрэггүй. Тэвчээртэй бай, эс тэгвэл хожим харамсах хэрэг гарна.


Нум (11/22-12/21)    

Идэвх гаргаж, түршилтад бэлэн бай. Үйл явдал ойрын үед таны бодсоноор болохгүй байж мэднэ. Харамсалтай нь үйл явдлын явцад та нөлөөлж чадахгүй болов уу. Чөлөөт цаг хугацааг хүүхдүүддээ зориулаарай. Ямарч асуудлыг маргааш гэж хойшлуулалгүй нухацтай ханд. Та нөхцөл байдлын бүх нарийн ширийн учрыг олж чадна.


Матар (12/22-1/19)

Энэ өдрийн гол уриа нь хайр сэтгэл, харилцан ойлголцол, тайван байдал байх болно. Харилцаа холбоо сайжирч ажил хэргийн түнш, дарга удирдлага ивээн тэтгэчдээс сайшаал магтаалын үгийг сонсох бололтой. Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээгээрэй. Энэ нь та хоёрт сайнаар нөлөөлж долоо хоногийн үлдэж буй өдрүүдийг амжилттай давах эрч хүчийг өгөх болно.


Хумх (1/20-2/18)   

Хувь заяа нь таны амьдралд гэнэтийн өөрчлөлт гаргаж болно. Зөн билиг ба урьдчилан харах чадвар нь таныг ашиг олоход тусална. Ялалт таны талд инээмсэглэж байна. Хэтэрхий бүү баяс. Оройг гэр бүлийн хамт өнгөрөө. Ойрын улсуудтайгаа харилцах нь танд шинэ хүчийг авчирна.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр хувийн харилцаанд үл ойлголцлоор дүүрэн, мэргэжлийн хүрээнд алдаатай өдөр. Улсад хүчин зүтгэж байгаа хүмүүс өөрийн үүрэгт ажилд анхааралтай бай. Буруу мэдээлэл байж магадгүй, үйл ажиллагааны шалгалт ирж магадгүй. Таагүй мэдээ төлөвлөгөөг өөрчилж, төлөвлөсөн ажлаас татгалзаж болно.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.