
Монгол Улсын Засгийн газрын 53 дугаар ээлжит хуралдаан ирэх даваа гарагт буюу 2015 оны есдүгээр сарын 28-ны 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1 | Төрийн өмчийн тухай хуулийн төсөл | С.БАЯРЦОГТ |
| 2 | Монгол Улс, Европын Холбооны хамтарсан хорооны хуралдааны тухай* | С.БАЯРЦОГТ |
| 3 | Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл | С.БАЯРЦОГТ |
| 4 | Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын тухай* | Л.ПҮРЭВСҮРЭН
Р.ЖИГЖИД |
| 5 | Хөрөнгө гаргах тухай | Б.БОЛОР |
| 6 | Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудын төсөл* | Б.БОЛОР |
| 7 | Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай* | Д.ДОРЛИГЖАВ |
| 8 | Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай* | Д.ДОРЛИГЖАВ |
| 9 | Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай | Г.БАЯРСАЙХАН |
| 10 | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ |
| Танилцуулах асуудал | ||
| 11 | 2015 оны эхний хагас жилд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай | С.БАЯРЦОГТ |
| 12 | Мэдээллийн технологи, шуудах харилцаа холбооны салбарт хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийн тухай | С.БАЯРЦОГТ |
| 13 | Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын тухай | С.БАЯРЦОГТ |
| 14 | Аж үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай | Д.ЭРДЭНЭБАТ |
| 15 | Хөдөлмөрийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн тухай | Г.БАЯРСАЙХАН |




