Comment.mn

Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар 10 дугаар сарын онцгой өдрийг зарлалаа

Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоцгоож чадсан авъяаслаг уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар уншигч танд 2015 оны 10-р сарын онцлох өдрийг алдаршуулан зарлаж байна. Тодруулбал тэр өдөр авъяаслаг уран бүтээлчид маань хамтран “Хайрын тэнгэр диваажин” хэмээх нэртэй уран бүтээлийн тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд ганцхан удаа хийхээр болжээ.

     Сүүлийн үед олон сайхан хайрын дуунуудаараа түмэн олныг баясгаж яваа авъяаслаг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хошин урлаг болоод нийтийн дууг хоршуулж байгаагаараа онцлог бөгөөд тоглолтонд урилгаар “Шинэ үе” продакшн, МУСТА Э.Төрмандах, Дуучин О.Гансувд, дуучин П.Баярцэнгэл, ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, “Маршал” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, Циркийн уран бүтээлчид оролцох нь ээ. Иймд уншигч та эрхэм уран бүтээлчдийн онцолсон намрын нэгэн сайхан өдрийг дуу хуур, инээд хөөр, дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл “Хайрын тэнгэр диваажин” тоглолтыг зориорой.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.