Comment.mn

Унгарын цагдаа нар дүрвэгсэд рүү халджээ

Унгарын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдөр хөрш Серби улсаас тус улсын хилийг давахыг завдсан олон тооны дүрвэгсдийн эсрэг нулимс асгаруулагч хий цацаж, усан буугаар бууджээ.

Хурцадмал байдал үргэлжилсээр байгаа Унгарын Розке болон Сербийн Хоргос хотыг холбох хилийн шалган нэвтрүүлэх постод ихэнхийг нь Сирийн иргэд эзлэх олон зуун уурссан дүрвэгсэд Унгар руу орох хилийн орчимд хоёр хэсэг газарт тавьсан төмөр торыг эвдэж, хамгаалалтад зогсч байсан цагдаагийн алба хаагчид руу чулуу шидсэн байна.

Улмаар байдал хурцдаж, уурлаж бухимдсан дүрвэгсэд цагдаа нартай мөргөлдөж, цагдаагийн 14 алба хаагч гэмтжээ.

Дайны хөлд олон жил нэрвэгдэж, сайн сайхан амьдрал хайх ирсэн дүрвэгсэд ийн уурлаж, бухимдах болсон нь энэ сарын 15-ны өдөр Унгарын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргасантай холбоотой аж.




Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.