Comment.mn

Улаанбаатарт 15 хэм дулаан

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2015 оны есдүгээрр сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 09-наас есдүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-11-нд говь, талын нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.