Comment.mn

Өршөөлийн хуулиар жолооны эрх шууд сэргэхгүй

Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Өршөөл үзүүлэх тухай хуулийг  хэрэгжүүлэх комиссын дарга Д.Ганбат Ерөнхийлөгчийн тавьсан хоригоос бусад заалт нь хэрэгжээд явж байх ёстой гэсэн чиглэл өгчээ.

Комиссын хуралдааны дараа тус комиссын нарийн бичгийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 82 мянга орчим иргэнд Өршөөлийн хууль үйлчлэх ёстой. Үйлчлэлийг нь эхлүүлээд яв гээд чиглэл өгсөн” хэмээн хэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор олон нийт жолоо барих эрхээ хасуулсан бол шууд өршөөлд хамрагдан эрх нь сэргэж байгаа гэсэн ойлголттой болжээ.
Энэхүү асуудлын тухайд Замын цагдаагийн газарт ямар ч шийдвэр ирээгүй байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэс, Хууль зүйн яамнаас албан ёсоор шийдвэр ирсний дараа тодорхой болно гэдэг тайлбарыг албаныхан өглөө.

Ерөнхийлөгчийн хориг тавьсан зүйл заалтаас бусад заалтыг хэрэгжүүлэх талаар чиглэл гарсан байна. Өршөөлийн хуулийн Ерөнхийлөгчийн хориг тавьсан хэсэг түр түдгэлзээд бусад нь хүчинтэй болно гэдгийг ШШГЕГ-ын дарга Г.Туулхүү ярьсан юм. Гэхдээ холбогдох албаныхан захиргааны шийтгэлээр эрхээ хасуулах шийтгэл хүлээсэн иргэдийн эрх нь сэргээгдэх ажиллагаа хийгдэх үү гэдгийг  албан ёсоор нарийн тодорхой болгоогүй дөнгөж тодруулах ажиллагаа хийгдэж байгаа гэв.

Дээрх шийдвэр хэрэгжээд эхэлбэл үр дагаврыг арилгахгүй учраас шууд эрхийг сэргээнэ гэж байхгүй гэнэ. Шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэдэг нь эрх хассан хугацааг буюу хугацаанаас чөлөөлж байгаа гэсэн ойлголт аж. Өмнө нь шалгалт өгч эрхээ сэргээлгэе гэхэд хугацаа болоогүй байна гээд явуулчихдаг байсан бол одоо шалгалтад шууд оруулах л боломж нээгдэх юм байна. Өөрөөр хэлбэл, эрх хасагдсан хугацааг өршөөж байна гэсэн үг аж.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан тушаалтнаас тодруулахад, “Эрх шууд сэргээхгүй, хугацаанаас өмнө шалгалтад орох эрх нь нээгдэж, хугацаанаас чөлөөлж байна гэдэг нь зөв ойлголт. Журам гарсны дараа журамд захируулаад эрх сэргээх ажиллагааг цагдаагийн байгууллага хийнэ” хэмээн тайлбарыг өгсөн юм.

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан 2015 оны долдугаар сарын 2-ноос өмнө буюу хууль хэрэгжиж эхлэх болсон өдрөөс өмнө эрхээ хасуулсан хүмүүс шалгалт өгч байж эрхээ сэргээлгэх юм байна.

Eagle.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.