Comment.mn

Өнөөдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 4. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 21. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 9 улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Таагүй өдөр. Амьдралын эрч хүч өндөр биш байгаа учир та өөрийн авьяас чадвараа бүрэн дүүрэн гаргаж чадахгүй. Ямар нэгэн амжилтад хүрэхийн тулд маш их чармайлт хэрэгтэй. Оддын байрлал нь санхүүгийн алдагдал хүлээх аюул, худалдааны үйл ажиллагаанд залилуулж мэдэхийг анхааруулж байна. Магадгүй ойрын хүнтэйгээ харилцаагаа улам муутгаж болзошгүй. Энэ нөхцөл байдалд та өөрөө буруутай гэдгээ ухаараарай. Гэр бүлд тань таны анхаарал халамж хайр дутаж байна. Энэ дутаж буй зүйлийг нөхөхийг хичээгээрэй.


Үхэр (4/20-5/20)

Болгоомжтой байх өдөр. Энэ өдөр зөвхөн өөрийн чаддаг мэддэг, дасал болсон ажлаа хийсэн нь дээр. Өөрийн үзэл бодол, байр сууриа хамгаалах шаардлага танд гарах байх. Арилжаа наймаанд хэт идэвхийлэн зүтгэх, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Өнөөдөр чухал шийдвэр гаргах буюу зоригтой алхам, үйлдэл хийх хэрэггүй, таагүй уршиг муу үр дагавартай тул хожим харамсана. Өнөөдөр шинээр эд бараа авах хэрэггүй. Үдэш хүнд хоол хүнс хэрэглэх нь тийм ч таатай зүйл биш шүү.


Хамтатгах (5/21-6/21)

Идэвхтэй хувийн ажлын өдөр. Хамтын ажилд таагүй цаг. Бодит байдлын мэдрэмжээ битгий алд. Магадгүй ихэнх төлөвлөгөөнүүд танд сайхан санагдаж болно. Хэтэрхий өөртөө итгэлтэй байдал нь багагүй таагүй байдлыг үүсгэнэ. Үдээс хойш шинэ сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Энэ нь найз нөхдийн харилцаанаас ажил хэргийн харилцаанд шилжиж магадгүй. Энэ өдөр ил галаас хол байх хэрэгтэй.


 Мэлхий  (6/22-7/22)

Зөрчилдөөнтэй хүнд өдөр. Харилцаа холбоо, бат бэх байдал шалгагдаж, аливаа ажил төрөлд гаргасан амжилт хуурмаг юм шиг санагдана. Арилжаа наймаа, мөнгө санхүүгийн хувьд алдагдалд орох магадлал өндөр байна. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний хөнгөн хийсвэр зан байдлаас үүдэж олныг хамарсан хэрүүл тэмцэл гарч болохыг үгүйсгэхгүй. Энэ өдөр хэн нэгэнтэй маргаан зөрчилдөөнд орохоос сэргийлэх үүднээс анхаарал болгоомжтой байж, найз нөхөд болон бусадтай уулзах уулзалт, болзоог хийхээр төлөвлөсний хэрэггүй.


Арслан (7/23-8/22)

Харилцан ойлголцох, нийтэч байх өдөр. Удирдлага эсвэл ажилтнуудтайгаа хэл амаа ололцоход таатай байна. Танд мөнгө олох санал тавина. Эсвэл бяцхан аятайхан бэлэг бэлэглэнэ. Төлөвлөгөө нь ажлын бэлтгэл байдал, чиглэсэн зорилгодоо тэмүүлж байгаагаас хамаарч биелэлээ олох болохыг санаж ажиллаарай. Хувийн амьдрал тогтвортой, найдвартай байна. Даатгал эсвэл өв залгамжлах талаар сайн мэдээ сонсох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе.


Охин (8/23-9/22)    

Өөрийн байдалдаа дүгнэлт хийх ба төлөвлөхөд сайн өдөр. Одод нь гол зүйлсээ тодорхойлж өөрийн цагаа зөв хуваарилахыг зөвлөж байна. Хэрвээ та шийдэмгий байдлаа алдахгүй тэгээд ажил хэргийн онц сайн овсгоотой байвал гайгүй амжилтанд хүрч чадна. Сүүлийн үед бодож байсан бодол санаа нь энэ өдөр хурдан ба жинтэй амжилт авчирч чадна. Таны эрчимтэй байдал үйл хөдлөлийн чөлөөтэй хэлбэр нь ойр хүрээллийн улсуудад халдварлах буюу гайхшруулна


Жинлүүр (9/23-10/22)

Дотоод энергээ боловсруулах, өөрт тавьсан зорилгодоо хүрэх, шинжлэх ухаан судлах, худалдаа наймаатай холбоотой өдөр. Юу ч болсон бай эрх мэдлийн төлөө явсны хэрэггүй, таны амжилт баяр баяслыг авчирна, мөн өөртөө итгэлтэй болгоно. Сүйн асуудал хоёрдмол байна. Энэ нь хэт эмзэг байдаптай мөн хөндлөнгийн хэн нэгнээс болно. Магадгүй хамтрагчтайгаа харилцаагаа нэг тийш болгоно.


Хилэнц (10/23-11/21)   

Эрсдэлтэй өдөр. Мөнгө санхүүгийн алдагдалд орж магадгүй хэмээн одод танд сэрэмжлүүлж байна. Хувийн амьдралдаа анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүснэ. Эргэн тойрны хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулахыг хичээгээрэй. Хувь заяаны гэнэтийн эргэлтэд бэлэн байх хэрэгтэй.


Нум (11/22-12/21)

Оддын таагүй байрлал нь шинэ хүнтэй танилцахгүй, сайн мэдэхгүй хүмүүстэй цагийг өнгөрөөхгүй байхыг зөвлөж байна. Гэмтэж бэртэх, бүдүүлэг байдалтай учрах, дайсагнах байдлын аюул байна. Ямар ч зөрчилдөөн танд ашиггүй төгсөнө. Эрчүүд өнөөдөр энгийн амьдралтай ойрхон байх хэрэгтэй. Одод хамт олноороо цаг өнгөрөөх ба нэгдсэн үйл ажиллагааг таашааж байна.


Матар (12/22-1/19)

Өнөөдөр эзэрхэг түрэмгий байдал гаргахаас зайлсхийж, хамтран ажиллагч болон танилуудтай харилцах харилцааг таслахгүйн тулд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барихыг анхааруулж байна. Байнга шахуу ямар нэгэн зүйлд сэтгал хангалуун бус, уйтгартай байдлыг үзүүлж байдаг хүмүүстэй холбоо харилцаатай байхаас зайлсхийгээрэй. Өдрийн дэглэм барьж мөрдөхийг бүү мартаарай. Биеийн эрүүл мэнддээ энэ өдрийг зориулах ба ажлын хэмнэлээ алдахгүй байхыг од гарагс зөвлөж байна.


Хумх (1/20-2/18)   

Ихэнхи хүмүүсийн санхүүгийн төсөл нь өөрийн чинь бодсоноор хэрэгжихгүй. Мөнгөний алдагдал харагдахгүй л байна. Гэнэтийн бэртэл гэмтэл, эсвэл өвчин нь урьдын төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхэд саад болно. Ойрын цагт таагүй үйл явдал эсвэл муу мэдээ авна.


Загас (2/19-3/20)

Хүндрэлийг давах зоригтой, шийдэмгийн чанар асуудлыг шийдэхэд ердийн биш замыг олох чадвар нь бүх зүйлийг эхлэхэд амжилт дагуулна. Хамгийн эрсдэл бүхий ажил нь амжилттай дуусна. Ажил мэргэжлийн хүрээнд өөрийн зөн билигтээ найд, хамт олныхоо зөвлөлгөө, туслалцаанд битгий найд.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.