Comment.mn

АРД ИРГЭДИЙН ШААРДЛАГЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг шуурхайлах чиглэлээр иргэдээс ирүүлсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

Тэд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого туйлын хангалтгүй байна. Энэ жил гантай байсан учраас хадлан, тариалангийн бүс нутгууд ургац алдах магадлал өндөр байна. Зуншлага муутай байгаа аймгуудад өвс, тэжээл хүргэх асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг Шадар сайд хэрэгжүүлэх ёстой. Хөвсгөл, Дарханд тариалангийн 80 хувийг алдах нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тариаланчид ТЭДС-аас авсан зээлийн төлөх хугацааг хойшлуулж өгөхийг Засгийн газраас хүсч байна” хэмээв. Мөн Ерөнхий сайд ирэх долоо хоногт БНХАУ-д ажиллана. Тэр үеэрээ Тавантолгойн асуудлаар Дубайн гэрээ шиг муу гэрээ байгуулах вий гэж эмээж байна. Гадаадад ажиллаж гэрээ байгуулахаасаа илүүтэйгээр орон нутагт очиж, малчин тариаланчдын үгийг сонсч,  өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахыг шаардаж байна” гэлээ.

 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.