Comment.mn

“Шанз-3” хамтлаг шинэ уран бүтээл тун удахгүй…

    Монголын урлагт шинэлэг өнгө аясыг мэдрүүлж гарч ирсэн охидын хамтлаг бол “Шанз-3” хамтлаг билээ. Учир нь тэд ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулан уран бүтээлээ туурвидагаараа онцлогтой.

   “Элсэн цөл”, “Эрч хүч”, “Staying alive” зэрэг уран бүтээлүүдээр нь сонсогчид маань тус хамтлагийг чамгүй мэдэх болсон. Тэгвэл авъяаслаг, хөдөлмөрч охидын дахин нэг уран бүтээл нь тун удахгүй сонсогчдын хүртээл болох нь ээ.

    Тэдний энэ удаагийн уран бүтээл хуучирч Одноотой хамтарсан “Уясал” хэмээх бүтээл юм. Энэхүү дууны клипыг “69” студи бүтээсэн бөгөөд аяыг “Хурд” хамтлагийн базз гитарчин Н.Наранбаатар бичиж, хөгжмийн найруулга дээр Г.Баярбаатар ажиллажээ. Ингээд Шанз-3 “Уясал” дууны “Teaser”-ыг хүргэж байна.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.