Comment.mn

Өнөөдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 12. Бархасвадь  гараг. Элдэв тэнгэртэн одтой, 8 цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага  Сансар. Өдрийн наран 6 цаг 09 минутад мандан, 19 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Сайхан өдөр. Таны эрч хүч, бусдыг ятгах, итгүүлж үнэмшүүлэх чадвар, сэтгэл татам чанар өндөр түвшинд байна. Гэхдээ арилжаа наймааны ажилд болгоомжтой, сэрэмжтэй хандаарай. Хайрын болзоо таны бодож төсөөлж байсанчлан таатай болохгүй нь. Хань ижилтэй энэ ордныхон харилцан бие биеэ шүүмжилж, гомдоож болзошгүй тул буулт хийхийг хичээгээрэй.


Үхэр (4/20-5/20)

Эд хөрөнгө, мөнгө санхүүгийн байдлаа өсгөхөд зориулагдсан хүнд хэцүү, нягт нямбай, уйгагүй, чимхлүүр ажил үйлс хийх нь энэ өдрийн уриа байх болно. Хүчээ сулруулж залхууралгүй, жижиг сажиг асуудалд анхаарлаа сарниулалгүй зүтгэх хэрэгтэй. Өнөөдөр л амжиж олж авч эс чадваас ирээдүйд нөхөн олох нь маш хэцүү, бараг биелэгдэшгүй даалгавар гарч ирэх болно. Хуучин найз нөхөд, танилуудтайгаа уулзах болон хуучны тасалсан харьцаагаа сэргээх хүчтэй хүсэл төрөх магадлал маш өндөр байна.


Хамтатгах (5/21-6/21)

Сөргөлдөөнтэй өдөр. Ямар ч харилцаанд орсон сөрөг үр дагаварыг дагуулах магадлал маш өндөр байна. Гэр бүлийн болон дотны хүмүүстэй маргаж, харилцаагаа хүндрүүлэх бололтой. Энэхүү маргаан нь даамжирч харилцаа холбоогоо бүрмөсөн таслахад хүргэнэ. Ажил мэргэжлийн хүрээнд олсон дадлага туршлагадаа тулгуурлан эрүүл ухаанаар шаргуу ажиллах хэрэг гарна. Үл таних хүмүүстэй харьцах болон томоохон хэмжээний худалдан авалт хийхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Таныг хэн нэгэн хуурч мэхэлхээр оролдох нигууртай.


 Мэлхий  (6/22-7/22)

Өнөөдөр таны хайр сэтгэлийн харилцаа амжилттай байна. Ялангуяа эмэгтэйчүүд одтой байх магадлалтай. Эрчүүд нэр хүнд дээшилж, санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Үүнд тэдний ажил хэрэгч чанар, эрч хүчээ оновчтой ашиглах чадвар, ажлын зохион байгуулалт тусална. Ганц бие хүмүүс шинэ шохоорхол, сонин учрал тохионо.


Арслан (7/23-8/22)

Өөрийн идэвх зорилгодоо хүрэх тэмүүлэлээ харуулах өдөр. Эргэн тойрныхондоо ямар сэтгэгдэл төрүүлэх нь хамаагүй байдаг. Энэ ордныхон өөрийгөө сайн талаасаа харуулж чадаагүйдээ сэтгэл зовно. Хэрвээ олны өмнө үг хэлэх шаардлага гарвал эртнээс бэлд. Хүч шаардсан биеийн хүчний ачаалал авах спортын төрлөөр хичээллэхийг зөвлөж байна. Хэрвээ та хүүхдүүдтэй бол, өөрийнхөө хичээллэлтэнд тэднийг нэгтгээрэй.


Охин (8/23-9/22)    

Идэвхитэй алхам, үйлдэл хийхэд тохиромжгүй өдөр. Мөн яаруу сандруу шийдвэр гаргаж болохгүй. Мөнгө санхүүгийн байдал жаахан дордох хандлагатай. Иймээс хуучин ажил хэргээ бүрэн дуусга. Хэтийн төлөвөө тодорхойлох цаг ирлээ. Хариуцлагатай байж, элдэв хуурамч өнгө төрхөд хууртагдалгүй тэвчээр заах хэрэгтэйг зөвлөж байна.


Жинлүүр (9/23-10/22)

Идэвхитэй алхам, үйлдэл хийхэд тохиромжгүй өдөр. Мөн яаруу сандруу шийдвэр гаргаж болохгүй. Мөнгө санхүүгийн байдал жаахан дордох хандлагатай. Иймээс хуучин ажил хэргээ бүрэн дуусга. Хэтийн төлөвөө тодорхойлох цаг ирлээ. Хариуцлагатай байж, элдэв хуурамч өнгө төрхөд хууртагдалгүй тэвчээр заах хэрэгтэйг зөвлөж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Амьдрах тамир тэнхээ огцом унаснаар аюултай сөрөг ачаалал нэмэгдэж хүндрэл үүсэх өдөр. Шинээр гэрээ хэлэлцээр байгуулах, төсөл төлөвлөгөөг эхлүүлэх, бичиг баримт үйлдэх, гарын үсэг зурах, зам дээр хурдтай давхихыг од гарагс зөвшөөрөхгүй байна. Хайр сэтгэлд асуудал үүсэх ба үүнийг даван туулахад маш хэцүү байх болно. Өөртөө итгэх итгэлээ аажмаар алдаж, өөрийгөө хэрэгцээгүй, хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлж ч магадгүй. Сэтгэлийн эсрэг хөдөлгөөнөө барихыг хичээж, үг яриа, үйл хөдлөлөө хянах хэргтэй. Найз нөхөд болон ойр дотны хүмүүсийн тусламж дэмжлэгийг авахаас бүү татгалзаарай.


Нум (11/22-12/21)

Энэ өдөр танд зарим нэг алдааг засаж залруулах сайхан боломжийг өгөх болно. Өөрчлөлт хийх гэсэн хүчтэй хүсэл таныг буяны энэрэнгүй үйлсэд татан оролцуулна. Хувийн төсөл төлөвлөгөө таныг гадаа гаргах завгүй байлгаж, оюуны хүчийг тань сорж мэдэхээр байна. Тэвчээртэй хандаж, хүрээлэн буй орчинд сайхан харилцааг үүсгэхийг хичээгээрэй. Эс бөгөөс эвгүй үг хэлэх, уурлаж цухалдах нь бүхнийг таны эсрэг босгож орох газаргүй болгоно.


Матар (12/22-1/19)

Өнөөдөр том хэмжээний ажлыг хиихээр төлөвлөх, шинэ ажил хэргийг эхлүүлэх гэсний шаардлагагүй. Ажил хэргийн чиглэлийн уулзалт, ярилцлага нь хүсэн хүлээж байсан үр дүнг танд авчрахгүй байх бололтой. Харин өөрийн бүх хүч чадлыг тулгараад байгаа асуудлуудыг шийдэхэд зарцуулахыг од гарагс зөвлөж байна. Аливаа баримт бичиг болон ялангуяа ажил төрлийн холбоотой албан бичиг, Цаасанд анхаарал болгоомжтой хандаарай. Хэн нэгнээс зээл тусламж авах гэсний хэрэггүй ба мөнгө санхүүтэй холбоотой аливаа асуудлуудыг аль болох өөрийн хүч боломжоор шийдэхийг хичээх хэрэгтэй.


Хумх (1/20-2/18)   

Өмнөх өдрүүдэд төлөвлөсөн ажлаа дүгнэхэд тааламжтай өдөр. Өөрийн хүсэл мөрөөдлөө бусдаас нууцал. Хөндлөнгийн хүмүүс таныг төлөвлөсөн амжилтандаа хүрэхэд саад тотгор болно. Томилолт, аян замд явбал та аз жаргалтай байх ба харин хайр дурлалаас та гомдолтой хоцрох болно. Хөгшидөд даралт ихсэх, зүрх судасны үйл ажиллагаа доголдох зэрэг хүндрэл гарч болзошгүй тул эл өдөр бие энхрийлүүштэй.


Загас (2/19-3/20)

Өөрийн байдалд дүгнэлт хийх ирээдүйдээ дүгнэлт хийхэд сайн өдөр. Сүүлийн үед бодож байсан санаа нь хурдан бөгөөд том амжилтыг авчирч болно. Зохион байгуулах авьяас нь зорилгоо биелүүлэх аргыг олоход тусална. Ойр дотны хүмүүст тэсвэр тэвчээртэй, халамжтай ханд, ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа онцгой анхаараарай.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.