Comment.mn

Өнөөдрийн зурхай

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 9. Сумъяа  гараг. Эрхтний тэнгэрт одтой, 2 хар мэнгэтэй хар бич өдөр. Өдрийн барилдлагаИдэр. Шүтэн барилдлага  Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 06 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Сайхан өдөр, биеийн байдал маш сайн байна. Та нийтэч зан, сэтгэл татам байдлаа ашиглан ямар ч ажлыг төгс үр дүнтэй дуусгана. Өнөөдөр та эрсдэлтэй худалдаа наймаа, гэрээ хэлцлийг хүртэл амжилттай хийх нь байна. Харин таны хайртай хүн яагаад ч юм үзэл бодлыг чинь хуваалцахыг хүсэхгүй. Үүнээс болж амрагийн харилцаанд бөөн асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.


Үхэр (4/20-5/20)

Идэвхтэй, бүтээлч өдөр байх ба хайр сэтгэл, өршөөл уучлал, залбирал наминчлалын бэлгэ тэмдэг дор өнгөрөх өдөр. Өнөөдөр амин чухал шийдвэрийг гаргах гэсний хэрэггүй. Од гаригс бүтээж, туурвих ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Энэ өдөр дарга удирдлагатайгаа ажил хэргийн асуудлаар уулзалт нь амжилт ололтыг дагуулах болно.


Хамтатгах (5/21-6/21)

Таагүй өдөр. Ухамсар, сэтгэл зүрхээ ариусгаж, бусдын атгаг санаанд авталгүй, худал хуурмаг явдлаас зайлсхийж, бардам зангаас татгалзах өдөр. Ингэж эс чадваас алдаа гаргаж, урьдчилан тооцоолоогүй зардлууд нэмэгдэж, мөнгө санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Эсрэг хүйсний хүнтэй хэл ам хийж маргалдахыг үгүйсгэхгүй. Шинэ санаа болон бусдын нөлөөлөл худал хуурмаг байх болно. Хэрэв энэ бүхнийг сайтар тооцоолон бодож, анхаарал болгоомжтой урагшлах юм бол бүх асуудлаа амжилттайгаар шийдэж чадна. Эрүүл мэндтэй холбоотой бага зэргийн асуудал гарах магадлалтай.


Мэлхий  (6/22-7/22)

Таны энерги хамгийн дээд түвшинд байна. Хувийн амьдралын зарим нэг алдааг залруулах боломж энэ өдөр тохионо. Мэргэжлийн үйл ажиллагаанд шинэ санаа, стандарт бус шийдвэр хэрэгтэй гэдгийг та ойлгоно. Улмаар та ижил дасал болсон үүрэг хариуцлагаа цоо шинээр ухамсарлах бололтой. Та маш дэврүүнээр сэтгэж ирээдүйнхээ төлөвлөгөөг гаргах бололтой.


Арслан (7/23-8/22)

Шинэчлэлийн өдөр. Амьдралын хэвшсэн хэв маягтаа ямар нэг өөрчлөлт хийхийг хүснэ. Тэдний материаллаг сайн сайхан байдал нэг цагийн дотор л өөрчлөгдөж магадгүй. Түрэмгий зангаас зайлсхийж, яаруу түргэн шийдвэр бүү гарга. Хэт чөлөөт амьдрал таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Хайр сэтгэл эрчтэй, солигдмол, санаа сэтгэл тогтворгүй, наргиж цэнгэх хүсэл урьдчилан таашгүй сөрөг байдлаар солигдох болно. Өөрийн баримталдаг зарчим, үзэл бодлыг өөрчилөхгүй байхыг хичээгээрэй.


Охин (8/23-9/22)    

Эерэг өдөр. Аялан жуулчлах, шинэ газар оронтой танилцахад тохиромжтой. Мөн төрийн байгууллагад хандах, олон нийтийн ажил хөөцөлдөхөд бүтэмжтэй. Та нийтэч, эвсэг зан, өөдрөг үзэл, ямар ч ажилд бүтээлчээр ханддаг хандлагынхаа ачаар өндөр үр бүтээмжтэй ажиллаж чадна. Харин янаг амрагийн явдал тийм ч бүтэмжтэй бус байх бололтой.


Жинлүүр (9/23-10/22)

Өдрийн эхний хагас маш хүнд байх бололтой. Гэнэтийн тооцоолоогүй асуудлууд, хуримтлагдсан ажлууд таны толгой тархийг зовоох болно. Эрч хүч, цаг заваа дэмий зүйлд зарцуулалгүй оюун санаагаа төвлөрүүлэн бэрхшээлээс гарахыг хичээгээрэй. Шинээр гэрээ хэлэлцээр хийх, төсөл эхлүүлэх гэсний шаардлагагүй бөгөөд хүлээлтийн байдалд байж сайн үе ирэхийг тэвчээртэй хүлээ. Үдээс хойш ивээн тэтгэгч, найз нөхдийн тусламж дэмжлэгтэйгээр бэрхшээл саадыг давж чадах бололтой.


Хилэнц (10/23-11/21)   

Ачаалалтай өдөр. Аливаа ажлыг хийхдээ сонор сэрэмжтэй, хянуур байх хэрэгтэй. Таны шинэ төлөвлөгөө хэрэгжих боломжгүй бололтой. Дээд удирдлагатай зөрчилдөх магадлалтай, иймээс аль болох эвээр асуудлаа шийдэхийг оролд. Төрөл садангийн хүмүүстэй холбоотой асуудлууд урган гарч ирнэ. Өнөөдөр ажлаа гүйцэтгэхдээ зөн совингоо чагнах хэрэггүй. Түүний оронд итгэлтэй хүмүүсийн санал, зөвлөгөөг сонс. Янаг амрагийн харилцаа үүсгэх, албан тушаал ахихад таагүй өдөр байна.


Нум (11/22-12/21)

Идэвхигүй өдөр. Таны өөртөө итгэх итгэл тань энэ өглөө бага зэрэг буурч мэдэх нь. Биеэ тоож, бусдад их зан гаргахгүй байхыг зөвлөж байна. Шударга байх гэсэн хурц зан эргэн тойронд болж байгаа сөрөг үйл явцуудыг тайвнаар ажиглах боломжийг олгохгүй. Тиймээс өөрийнхөө тоосон дор үхсэн мэт чимээгүй байх хэрэгтэй. Хүмүүсийг та хор хорслоос салгаж чадахгүй, харин түүнийг өөртөө, бас ойр дотны хүндээ ойртуулахгүй байх хүч чадал танд хангалттай байгаа. Биеэ барьж, зөв аргаар хөдөлж чадсанаар хангалттай үнэлгээг авах болно.


Матар (12/22-1/19)

Ирээдүйн үйл ажиллагааны цар хүрээг тэлж өргөтгөх, мөнгө төгрөг олох шинэ боломж, эх үүсвэрийг нээх өдөр. Хэн нэгнээс бизнесийн чиглэлээр ажлын санал хүлээн авах, аль эртний хамтрагчтай дахин уулзах нь дамжиггүй. Яарч тэвдэн хөнгөн хуумгай байдлаар асуудалд хандах болон буруу зөрүү дүгнэх нь бодсон санасан ажил төрлөө хийж гүйцэлдүүлэхэд саад учруулна. Аялахад тохиромжгүй байх ба ялангуяа цахилгаанаас болгоомжил.


Хумх (1/20-2/18)   

Хүнд, аюултай өдөр. Хүч түрэмгийлэх, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй бол санхүүгийн алдагдалд орох ч юм уу эсвэл хамтрагчийнхаа итгэлийг алдаж болно. Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс олон таагүй явдлын эх суурь болж болзошгүй. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролц. Хурд хэтрүүлж огтхон ч болохгүй. Мөн хурц үзүүртэй зүйлс, цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцаарай. Хэрэв та өөрийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлтийг хийхийг мөрөөддөг байсан бол энэ өдрийг сонго.


Загас (2/19-3/20)

Зөрчилдөөнтэй, үймээн бужигнаантай өнгөрөх хүнд өдөр. Өнөөдөр та шинэ нөхцөл байдалд дасан зохицож, өгөөмөр уужим бас оргилуун сэтгэл гаргах шаардлага гарч ирнэ. Ажил хэрэгт бүтээлчээр хандах нь хамгаас чухал байна. Таны хайртай хүн, эсвэл онцгой байр суурь эзэлдэг хүн таниас хэтэрхий ихийг шаардах болно. Магадгүй энэ нь та харилцаандаа тэдний хүссэнээр харилцаж чадаагүйтэй холбоотой байх. Иймд өөрийгөө бүрэн ойлгуулахын тулд хоёрдмол байдлаасаа гарах хэрэгтэй.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.