НАЙРСАГ энэ үгийн тайлбар Монгол хэлэнд ердөө л “Эв эеийг эрхэмлэн дээдэлдэг элэгсэг, найртай зан; найрсаг хандах (элэгсэг, найртай хандах), найрсаг байдал (эв эеийг харилцан эрхэмлэх байдал)” гэсэн утга санааг илэрхийлдэг ажээ. Гэтэл Улаанбаатар хотын захирагч, хотын МЭЭР Э.Бат-Үүл гуай чухам ямар тайлбар толь дээрээс харсан юм бол. Найрсаг гэдгийг нэг л буруу ойлгоод байх шиг.
Харин 1911 онд Богд хааныг залснаар даншиг наадмыг болилуулсан түүхээс үзвэл Даншиг наадам нь Монгол түмэнд тийм ч өгөөжтэй наадам биш гэдгийг сануулах мэт.
Сүүлийн үед Орос болон гадаадын судлаачдын үзсэнээр Монгол Улс удахгүй Хятад улсын нэгэн муж болох тухай судалгаа гаргасан нь үнэний ортой бол Эрхэм Хотын мээр маань бэлтгэл ажилдаа орчихсон байгаа юм биш биз. Эрхэм Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хамтран зүтгэгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 10-нд ОХУ-д ОХУ, БНХАУ-уудын ерөнхийлөгчтэй гурван талт уулзалт хийх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч бас Монгол улс Хятад улсын харьяат болж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн гэдгийг олон улсад улстөр судлаачид хэлсэн байдаг.
Эцэст нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэлэхэд НАЙРСАГ гэж олныг Найр наадамд уриалах гэсэн утга ерөөсөө олдохгүй байгаа юм гэдгийг л сануулья УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ, ХОТЫН МЭЭР ЭЭ.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ