Монголын ууган сургуулиудын нэг Монгол 3-р сургууль 1921 онд баригдсан бөгөөд ашиглах боломжгүй болсон тул өнгөрсөн жил нурааж, сурагчдыг Ннийслэлийн 4, 14 зэрэг сургуулиудад хуваагдан суралцуулж байсан. Үүний улмаас нэг ангийн хүүхдүүдийн тал нь сургуулиасаа шилжиж байсан тохиолдол хэд хэдэн ангид гарсан байна. Сургуулийг нурааснаас хойш 3-р сургуулийн ахлах ангийн бүлгүүд 16 дугаар сургуулийн өргөтгөлийн 11 танхимд хоёр ээлжээр хичээллэсэн. Харин дөрөвдүгээр сургууль дээр бага болон дунд ангийнхан гурван ээлжээр хичээллэсэн. Харамсалтай нь урлаг, спортын заалгүй учраас хүндрэлтэй байсан.
Өнгөрсөн жилээс баригдаж эхэлсэн сургуулийн барилга хичээлийн шинэ жил буюу 09-р сарын 01 гэхэд ашиглалтад орох юм байна. Тодруулбал барилгын гадна болон дотоод заслын ажил 90 хувьтай байгаа юм. АНУ, Герман улсын жишгээр баригдаж байгаа олон улсын стандартыг хангасан сургуулийн барилга манайдаа анхдагч гэнэ. Шинэ барилга ашиглалтад орсноор сурагч өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг бүрдүүлсэн номын сан, интернэт танхим, чийрэгжүүлэлт, урлаг, хөгжмийн, биеийн тамирын зэрэг өрөө танхимтай байх аж.
Хэдийгээр уг барилгын ажилд улсаас тэрбум орчим төгрөг төсөвлөсөн ч бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгч үлгэрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн болохоор гүйцэтгэгч компани болох “Алтанбулаг трейд” ХХК өөрийн хөрөнгөөр барьж байгаа юм байна.
1400 сурагчтай Монголын ууган сургуулийн сурагчид энэ хичээлийн жилээс хичээлийн шинэ байрандаа орох юм байна.
Ингээд барилгын ажил хэрхэн явагдаж байгааг гэрэл зургаар хүргэе.
Эх сурвалж: www.dorgio.mn